Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг шүүгчид огцруулах шийтгэл ногдуулав

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Шүүхийн Ёс зүйн хорооны нийт гишүүд 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хуралдаж найман шүүгчид холбогдох долоон сахилгын хэргийг хэлэлцжээ.

Хуралдаанаар нэг шүүгчид шүүгчийн албан тушаалаас огцруулах, нэг сахилгын хэрэгт холбогдох хоёр шүүгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Харин гурван шүүгчид холбогдох гурван сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр шүүгчид холбогдох хоёр сахилгын хэргийг хойшлуулжээ.

 
Эх сурвалж: Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба