2018/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
24°
|
12°
B47
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
22:00
S44
19°
23:00
S26
17°
00:00
S28
16°
01:00
S44
16°
02:00
S44
16°
03:00
S44
15°
04:00
S44
15°
05:00
S44
14°
06:00
S102
14°
07:00
S102
15°
08:00
S44
17°
09:00
S44
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ долоо хоногт Кастрогийн эрин үе Кубад өндөрлөнө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN

Кубын ерөнхийлөгч Рауль Кастро ирэх Пүрэв гарагт ажлаа өгснөөр 60 гаруй жил үргэлжилсэн Кастрогийн гэр бүлийн эрин үе өндөрлөх гэж байна.

Одоо 86 настай Рауль 2006 онд ах Фидель Кастрог эрүүл мэндийн шалтгаанаар ерөнхийлөгчийн суудлаа өгснөөс хойш Кубыг удирдаж байгаа юм.

Фидель Кастро 1959 оны хувьсгалаас хойш төрийн эрхийг тасралтгүй барьж байжээ. Энэ хугацаанд тэд Карибын тэнгисийн арал улсыг хүйтэн дайны гол тоглогч болгож, Зөвлөлт Холбоот Улс нуран унасан ч коммунист дэглэмээ хадгалж үлдсэн юм.

Пүрэв гарагт тус улсын Үндэсний Ассемблей хуралдаж шинэ ерөнхийлөгчийг тодруулна. Урьдчилсан байдлаар Рауль Кастрогийн баруун гар гэгддэг, 57 настай дэд ерөнхийлөгч Мигуэл Диаз Канел тодрох төлөвтэй байна. Тэр 2013 оноос хойш Рауль Кастрогийн дэргэд ажиллаж байгаа юм.

 
Баруун гар талд Мигуэл Диаз Канел

Харин суудлаа өгсөн ерөнхийлөгч 2021 онд болох Коммунист Намын их хурлыг хүртэл буюу 90 нас хүртлээ намын даргын албыг хашина.

Ажиглагчид экс ерөнхийлөгчийг үзэл суртлын номлогч хэвээр байж, шинэ ерөнхийлөгчийг эдийн засгийн асуудлаа хариуцна гэж тооцож байгаа юм.

Кубыг хямд газрын тосоор хангадаг байсан бүс нутгийн холбоотон Венесуэль эдийн засгийн хямралд орсон нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа.

Тиймээс эдийн засгаа сэргээх хүнд үүрэг Мигуэл Диаз Канелд оногдож байгаа юм. Өнгөрсөн сард шинээр сонгогдсон Үндэсний Ассемблейн 605 гишүүн маргааш цуглан хуралдаж эхэлнэ.

Гэхдээ Кубад эрс шинэчлэлт хийгдэх эсэхэд хүмүүс эргэлзсээр байна. Ерөнхийлөгчийг сонгох өдөр нь Гахайн буланд (Bay of Pigs) 1961 онд Кастрог зайлуулах АНУ-ын тагнуулын төв газрын ажиллагаа бүтэлгүйтсэний 57 жилийн ойн өдөр юм. Энэ өдрийг Латин Америкт Америкийн империалистууд анхны томоохон ялагдал хүлээсэн өдөр гэж Кубын эрх баригчид олон жил сурталчилсаар ирсэн байдаг.

 

Эх сурвалж: AFP

 

x