Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргын онцлох 10 ажил

www.ulaanbaatar.mn
2018 оны 4 сарын 17
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох 10 ажлыг нэрлэж байна.

  1. Улаанбаатар хот өргүй боллоо. Нийслэлийн өмнөх удирдлага 2012-2016 онд концессын олон төсөл хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод концессын 80 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байсан. Хэдий нийслэлийн эдийн засаг хүнд байсан ч хотын удирдлагын баг өмнөө тавьсан зорилтоо биелүүлэн, төсвийн орлогоо давуулан биелүүлж,  аж ахуйн нэгжүүдэд концессын эргэн төлөлтийг хийж Улаанбаатар хот өргүй болов.
  2. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэгдэнэ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх онд хийж хэрэгжүүлэхээр болоод байна.
  3. Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжиж сан байгуулав. Сан байгуулагдсанаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус сангийн дэмжлэгтэйгээр 60 гаруй иргэн орон сууцанд ороод байна.
  4. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хотын дарга Засгийн газар, УИХ-тай хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөний хязгаарлах, Улаанбаатар хотын суурьшлын бүс болон агаарын чанарын бүсийг тогтоох захирамж гаргасныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжин ажил хэрэг болсон. Засгийн газартай хамтарч цахилгааны шөнийн тарифыг тэглэж, иргэд цахилгаан халаагуур хэрэглэх бололцоо нөхцөл хангасан. Мөн гаднаас оруулж ирж байгаа цахилгаан халаагуурыг гаалийн НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Түүнчлэн нийслэлд буй бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ангиудад дотоод агаар цэвэршүүлэгч суурилуулаад байна. Мөн эмнэлгүүдийн хүүхдийн тасаг, өрөөнүүдэд ч агаар цэвэршүүлэгч тавиад байгаа юм.
  5. Хаврын бүтээн байгуулалт. Өнгөрсөн онд нийслэлд нийтдээ 338.3 тэрбум  төгрөгийн ажил хийгдсэн бол 2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 116.2 тэрбум, замын сангийн хөрөнгөөр 36.8, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16.3 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 193.8 тэрбум, гадаадын зээл тусламжаар 51 тэрбум буюу нийтдээ 414.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Боловсрол, эрүүл мэнд, автозам, инженерийн дэд бүтэц гээд энэ хавар бүтээн байгуулалтын олон ажил өрнөж байна. 
  6. Хотын даргын хувьд эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж, элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэсэн. Мөн дүүргүүдийн эмнэлгийн хүчин чадлыг сайжруулж, тэнд иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, гурван дүүргийн эмнэлэгт мэс заслын тасаг нээж, хавдрын эмчилгээний анхан шатны эмчилгээг хийдэг болоод байна. Хавдартай хүмүүс ХСҮТ-д очиж дугаарлах бус дүүргийн эмнэлэгт үзүүлээд явах бололцоог бүрдүүллээ. Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн гадаа 350, ХСҮТ-ын гадаа 250, ГССҮТ-ийн гадаа автомашины зогсоол, онгоцны талбай, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг гадаа машины зогсоол байгуулсан. Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахдаа гадна талд нь машинаа тавиад санаа зоволтгүй үйлчлүүлдэг боллоо.
  7. Боловсролын салбарт бүтээн байгуулалт өрнөж, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж байна. Энэ онд нийслэлд 34 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу өргөтгөхөөр боллоо. Хотын дарга ажлаа авах үед хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 60 гаруй хувьтай байсан бол энэ жил 76 хувьд хүрсэн. Ирэх жил 85 хувьд хүргэхээр хотын удирдлага ажиллаж байна. 2016 онд 3 ээлжээр хичээллэдэг сургууль 34 байсан бол өдгөө 17 бол 2 дахин буурчээ. Улаанбаатар хотын сургуулиуд ирэх намар гэхэд бүгд 2 ээлжинд бүрэн шилжих юм.
  8. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд батлахад Улаанбаатар 400 мянган хүн амтай хот байсан. Өдгөө 1.3 сая хүн амьдарч ажиллаж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй хотын хувьд хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгаа юм. 
  9. Шинэ Яармаг  төв. Нийслэл хотын төв Бага тойруу, Их тойрууд бүх их дээд сургууль, засаг захиргааны байгууллага байдаг тул төвлөрөл энэ цэгтээ бий болж, үүнээс улбаалсан хүндрэлүүд улам ихсэх болсон. Энэ төвлөрлийг сааруулахын тулд нийслэлээс олон арга хэмжээ авч байна. Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг ойртуулж зургаан буудал, Дүнжингарав, Мишээл, Драгонд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан. Улаанбаатар хотыг задлахын тулд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Яармаг, Сонсголон зэрэг дэд төв байгуулж байна. Үүний зэрэгцээ төвлөрлийг сааруулахад хот өөрөө үлгэж  жишээ болох ёстой хэмээн хотын захиргааг Яармаг руу нүүлгэхээр шийдсэн. Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлэх хотын удирдлагын шийдвэрийг Засгийн газар болон НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжээд байна. Яармагийн хувьд хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, шинээр гүүр баригдаж байгаа зэрэг боломж нөхцөл бүрдсэн.
  10. Сервис центр. 200-400 өрх айл өөрсдийн сайн дураар нэгдэж, дэд бүтэц бүхий амины орон сууцтай болох боломжийг хот олгож эхэллээ. Эхний ээлжид дөрвөн байршилд “Сервис центр” байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 200 айлын дэд төвийг гэрэлтүүлэг камержуулалт, цэвэр, бохир усаар хангах системээс бүрдсэн орчин үеийн шийдэлтэй “хаус” хороолол болгох ажлыг эхлүүлнэ. Цаашид 11 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд дунджаар 60 сая төгрөгөөр амины орон сууцанд амьдрах орчин бүрдэх юм.