2018/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
24°
|
12°
B47
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
22:00
S44
19°
23:00
S26
17°
00:00
S28
16°
01:00
S44
16°
02:00
S44
16°
03:00
S44
15°
04:00
S44
15°
05:00
S44
14°
06:00
S102
14°
07:00
S102
15°
08:00
S44
17°
09:00
S44
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын жорлонгийн хувьсгалд Япончууд туслах санал тавьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN

Өндөр технологийн жорлон зохион бүтээж, үйлдвэрлэдгээрээ алдартай Япончууд энэ салбарт хувьсгал хийхийг зорьж байгаа Хятадын талд туслах санал тавиад байгаа гэнэ.

Өнгөрсөн Ням, Даваа гарагуудад Хятадын гадаад хэргийн сайд Ван И Токиод айлчилж, хоёр орны харилцааг сайжруулах олон яриа хэлэлцээрүүдийг хийсэн юм. Газар нутгийн маргаанаас болж харилцаа нь муудаад байсан талууд Хойд Солонгосын асуудлаас эхлээд худалдааны дайнаас хэрхэн зайлсхийх, дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллах тухай ярилцсан байна.

Бас нэг яригдсан чухал асуудал нь Хятадын жорлонгийн хувьсгалд Япончууд туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах байжээ.

Японы талаас Toto зэрэг энэ салбарын тэргүүлэгч хувийн компаниудыг Хятадын төсөлд оролцуулах сонирхолтой байгаа гэнэ. Өмнө нь арванхоёрдугаар сард Японы эрх баригч Либерал Ардчилсан намын нарийн бичгийн дарга Тошихиро Никай Бээжин хотод Хятадын Коммунист Намын төв сургуульд зочлохдоо уг асуудлыг сөхөж байжээ.

2015 онд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин хуучин загварын (явган суудаг) жорлонгуудыг орчин үеийн болгож шинэчлэх төслийг орон даяар хэрэгжүүлэхээ зарласан юм.

Тэрээр энэ төслийг нийт хүн ардын амьдрах орчныг сайжруулахад шаардлагатай нэг чухал арга хэмжээ гэж тодорхойлсон байдаг. 

Хятадын Үндэсний Аялал Жуулчлалын захиргаа 2018-2020 онд доод тал нь 64,000 жорлонг шинэчлэх зорилт тавьжээ. 

 

Эх сурвалж: The Guardian

 

x