2018/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
24°
|
12°
B04
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
18:00
S44
22°
19:00
S32
23°
20:00
S32
22°
21:00
S44
19°
22:00
S44
18°
23:00
S44
17°
00:00
S102
16°
01:00
S102
16°
02:00
S44
16°
03:00
S28
15°
04:00
S44
15°
05:00
S102
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцийн дунд суудлын хуралдаан болно

ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ, Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг хүссэн байна.

УИХ-ын тогтоолоор, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан байна.

Иргэний мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хийхээр товлоод байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

x