Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Пүрэвсүрэн: ХУД-ийн бараг хороо бүр хоёр Засаг даргатай болчихсон

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид Хууль бус тогтоол шийдвэр гаргах, түүнийгээ буцаан цуцлах үйлдлүүд хийж дүүргийн иргэдийг талцуулж хуваасан үйл ажиллагаа байнга явуулж байна хэмээн тус дүүргийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

ХУД-ийн 15 дугаар хорооны иргэн Н.Төмөрбаатар "Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин Эрүүгийн хуульд заасан Дураараа аашлах,Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, Саатуулах, Үндэсний эв нэгдлийг бусниулах, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг үйлдлүүдийг санаатайгаар, зохион байгуулалттайгаар явуулж байна.

Хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах эрх бүхий Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа илт доголдох боллоо.

Энэ нь 2018 оны хоёрдугаар сард Тэргүүлэгчдээс батлагдсан зургаан тогтоолоос тодорхой харагдаж байна" гэв. 

Иргэдийн зүгээс хууль бус хэмээн үзэж буй зургаан тогтоол: 

  1. Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулахгүй байх оролдлогыг удаа дараа хийсэн./Хан-Уул дүүргийн 16-н хорооны ИНХ-ыг хуралдуулахгүй байх тухай 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 тоот 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот албан бичгүүдийг нийт 16 хороонд хүргүүлж нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд халдсан/
     
  2. Иргэдийн Нийтийн Хуралд оролцох иргэнийг зохицуулах журам баталсан. /ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж баталсан бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/05 тоот тогтоопоор журамд өөрчлөлт оруулж, хуралдаанд оролцох иргэдэд хязгаар тогтоосон/
     
  3. Хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны товыг зарлаж хуралдуулсан. /ХУД-ийн хороо тус бүр 2 Хурлын дарга, 2 Засаг даргатай болсон. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар cap 07-ны өдрийн A/06 moom тогтоолоор хороодын ИНХ-ын анхдугаар хуралдааны товыг зарласан/
     
  4. Хууль бус тоггоол шийдвэрүүдийг удаа дараа гаргасан. /Зөвхөн 2018 оны 02 дугаар сард гаргасан 6 тогтоол нь бүгд шүүхийн маргаантай/
     
  5. Хурлын байгууллагыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж чадаагүй, ИТХ-ын хороодын үйл ажиллагааг тасалдуулсан. /2016 оноос хойш нэг ч хуралдуулаагүй/ 
     
  6. Албан хаагч нарт тэтгэмж, халамж өгч ажлаас халсан. /18 ажилтан, албан хаагчдыг халсан/
 
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Ч.Пүрэвсүрэн "3 дугаар хорооны иргэдийн хурал хуралдаж байхад нөгөө талд бас нэг иргэдийн хурал зохион байгуулж байдаг. Энэ нь ганц 3 дугаар хороон дээр ч биш бусад хороон дээр ч давтагдаж байна. Бараг хороо бүр хоёр Засаг дарга, иргэдийн хурлын даргатай болчихсон. Бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу, тамгаа бариад хурлаа зарлаж байхад давхар өөр хурал зохион байгуулаад байгаа учраас бид цаашид шүүхийн байгууллагад хандахаар төлөвлөж байна.

Одоо бараг бүх хороо МАН-ын харьяаллын хороон дарга, ИТХ-ын дарга, АН-ын харьяаллын хороон дарга, ИТХ-ын даргатай болчихсон. Хорооны иргэд өөрсдөө хуралдаж Засаг даргаа сонгох ёстой ч тийм боломж алга" хэмээн ярилаа.

Өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарласан иргэд ХУД-ын ИТХ-ын Тэргүүлэгчдэд хандан дараах шаардлагуудыг гаргаж байгаа аж.

  • Хууль бус тогтоол шийдвэр байнга гаргаж байдаг ИТХ-ын тэргүүлэгчдэд хариуцлага тооцох, өөрчлөх
  • Хорооны иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаанд оролцдог байдлаа зогсоох
  • Дүүргийн иргэдийг талцуулж эв нэгдлийг бусниулахаа зогсоох
  • Бүх асуудлыг шүүхэр шийдүүлэх нэрээр удаашруулж, төрийн ажлыг гацаадагаа зогсоох