Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбосон түр зам ашиглалтад орлоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орохгүй -

Замын цагдаагийн урд уулзвараас урагш Home plaza төвийн зүүн хойд уулзвар буюу Оддын хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хаасан.

Харин Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажил дуусаж, өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ.

Ингэснээр Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулах юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Уг зам нь 2 эгнээ, 7 метрийн өргөнтэй, нэг талаараа явган хүний замтай.

 
Гэрэл зургийг mpa.mn

2018 оны 4 дүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбосон түр замын хөдөлгөөнийг хязгаарлана. Энэ хугацаанд хуучин Замын цагдаагийн гүүрэн гарцан дээр байгаа төмөр замынхаа автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Тоноглол хийгдэж дуустал хоёр цагдаагийн алба хаагч болон дохиочид байнгын ажиллах юм байна. 

Мөн өнөөдөр “Баянмонгол” хорооллын зүүн талын “Саруул” хотхоны арын нүхэн гарцтай холбогдсон замаар тусгаарлах зурвас тавьж, Нарны замд гурваас дөрвөн газарт буцаж эргэх гарцуудыг нээлээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг