2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B39
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
22:00
S28
12°
23:00
S26
11°
00:00
S26
10°
01:00
S26
02:00
S28
03:00
S44
04:00
S44
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
09:00
S44

Тереза Мэй өнөөдөр Сирид цохилт өгөх болсон шалтгаанаа парламентад тайлбарлана

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN

Бямба гарагт АНУ, Франц, Их Британи улсууд Сирийн химийн зэвсгийн байгууламжуудад пуужингийн цохилт өгсөн билээ. Парламентаасаа зөвшөөрөл авалгүй, дан ганц танхимынхаа сайд нарын дэмжлэгтэйгээр уг ажиллагаанд оролцсон Британий ерөнхий сайд Тереза Мэй өнөөдөр парламентад мэдэгдэл хийнэ.

Тэр яагаад уг шийдвэрийг гаргах болсноо энгийн иргэдийн амийг олноор үрэгдэхээс сэргийлэх, Британий үндэсний ашиг сонирхолд нийцүүлсэн гэх үндэслэлүүдээр тайлбарлах төлөвтэй байна. 

Тэр улаан өндөгний баярын амралттай байсан парламентыг шуурхай хуралдуулж, зөвшөөрөл авах боломжтой байсан. Гэвч ингээгүй нь парламентын сөрөг хүчнийхэн, эрх баригч намын зарим гишүүдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.

Тухайлбал Лэйборист намын тэргүүн Жереми Корбин холбоотнуудын цохилтыг “буруу шийдвэр, худал мэдээлэлд суурилсан ажиллагаа” гэж Ням гарагт шүүмжилсэн байна.

Тэр “Ашиглагдахгүй болсон хоосон барилгуудыг сүйтгэсэн нь цэвэр билэгдлийн шинжтэй. Эсвэл энэ нь бүр том цэргийн ажиллагааны оршил ч байж болох юм. Ямартай ч энэ ажиллагаа дайн өргөжиж олон хүний аминд хүрэх, АНУ-Оросын хооронд шууд мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэй алхам байсан. Дайныг төгсгөх, хохирлыг бууруулах гэхээсээ илүү эсрэг нөлөөтэй шийдвэр” гэж The Guardian сонинд ярьжээ.

Тэр бас цаашдын ерөнхий сайд нарыг дангаар дайн өдүүлэхээс сэргийлэх хууль боловсруулах тухай санаагаа ч хуваалцсан байна.

Даваа гарагийн үдээс хойш Тереза Мэй мэдэгдлээ танилцуулаад зогсохгүй дараа нь үргэлжлээд парламентын өргөн мэтгэлцээн явагдах төлөвтэй байгаа юм.

Энэ үеэр ерөнхий сайд Мэй Башар Аль Ассадын дэглэм химийн зэвсэг хэрэглэснийг батлах баримт дэлгэж, Сирийн удирдагчийг Женевт хэлэлцээрийн ширээний ард суулгахад түлхэц болох цэргийн ажиллагаанд оролцсон гэдгээ тайлбарлах хэрэгтэй болж байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

x