Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны эхийн Японы хэвлэлд нийтлэгдэж байсан гэрэл зургийг олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эх Ко Ён Хуйгийн хэвлэлд нийтлэгдэж байсан ховор гэрэл зургийг Японы Майничи сонин өнгөрсөн Бямба гарагт дэлгэж үзүүлжээ.

Уг гэрэл зургийг удирдагчийн эх 20 орчим насандаа 1973 оны долоогоос есдүгээр сарын хооронд урлагийн тоглолтоор Японд очооод байхдаа авхуулсан гэнэ. Тэр Пёньяны Мансудэ урлагийн чуулгад бүжигчин байжээ.

Ко Ён Хуй нь 2004 онд хорт хавдрын улмаас нас барсан юм. Майничи сонинд бичсэнээр Ко нь 1952 онд Осакагийн Цурухашид солонгос цагаач гэр бүлд мэндэлсэн ба 1962 онд Хойд Солонгос руу гэр бүлээрээ нүүсэн юм байна.

1971 онд тэр Мансудэ чуулгад бүжигчнээр орж байжээ. Улмаар 1976 онд Ким Жон Илтэй гэрлэж гурван хүүхэд төрүүлсний нэг нь одоогийн удирдагч Ким Жон Ун, түүний ах Ким Жон Чул, дүү охин Ким Ё Жон нар юм.

Урлагийн хүн, мөн Японд төрсөн зэрэг шалтгаанаар Ко Ён Хуйгийн тухай Хойд Солонгосын хэвлэл төдийлөн их дурсдаггүй байжээ.

 
Ким Жон Уны эхийн 70-аад оны зургийг 80-90-ээд оны зурагтай нь харьцуулжээ

 

Эх сурвалж: Mainichi