2018/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B16
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B34
УЛААНБААТАР
|
-5°
11:00
S44
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S28
16:00
S28
17:00
S26
18:00
S16
19:00
S16
20:00
S16
21:00
S16
22:00
S26
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

1968 оны Мехикогийн олимпт гар зургаа илгээж байсан Монгол иргэд холбогдоно уу

ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN

1968 оны Мехикогийн зуны XIX Олимпийн наадмаас Монголын тамирчид (Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга Ж.Мөнхбат мөнгөн медаль, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль) анх удаагаа олимпийн медаль хүртэж, бидэнд мартагдашгүй дурсамжийг үлдээсэн билээ.

Мексикийн Засгийн газар 1968 оны зуны XIX Олимпийн наадмын үеэр “Дэлхийн нөхөрлөл” зургийн үзэсгэлэн зохион байгуулсан бөгөөд орон орны хүүхдүүдээс ирүүлсэн зургийн үзэсгэлэнд  монгол хүүхдүүд мөн зурсан зургуудаа явуулсан байна.

2018 онд болж буй XIX Олимпийн наадмын 50 жилийн ойг тохиолдуулан Мексикийн Засгийн газар “50 жилийн дараах дэлхийн нөхөрлөл“ арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж уг зургийн үзэсгэлэнд зургаа илгээж байсан монгол хүүхдүүдтэй холбоо тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Доорхи зургийг зурсан иргэд, тэдний гэр бүл, таньж мэдэх хүмүүс ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газартай холбогдохыг хүсье.

 
 
 

 

Эх сурвалж: ГХЯ

 

x