2018/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
03:00
S44
11°
04:00
S44
11°
05:00
S44
10°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
12°
09:00
S44
14°
10:00
S44
15°
11:00
S44
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Korean Air-ийн ерөнхийлөгчийн хоёр дахь “ууртай” охиныг цагдаа шалгаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN

Өмнөд Солонгосын агаарын тээврийн Korean Air компанийн ерөнхийлөгчийн охин бусдын нүүр рүү лонхтой ус шидсэн гэх хэргийг цагдаа нар шалгаж эхэлжээ.

Энэ нь тус компанийн ерөнхийлөгчийн хоёр дахь охины өдүүлсэн танхайн хэрэг болж байна. Korean Air компанийн тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг Чо Хюн Мин өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсанд “тэнэг үйлдэл”-дээ уучлал гуйсан мэдэгдэл гаргасан юм.

Түүнийг Korean Air компанийн сурталчилгаа хариуцсан менежэрийн нүүр рүү савтай ус шидсэн гэх мэдээлэл өмнө нь тараад байв.

Чогийн эгч Хидер Чо 2014 онд онгоцны үйлчлэгчийг өөрт нь муу үйлчиллээ гэж зодсон бөгөөд үүнээс болж Korean Air-ийн онгоц Нью Йоркийн нисэх буудалд буцан газардаж байжээ. Тухайн үед үйлчлэгч түүнд самар өгөхдөө тавганд хийж өгөлгүй, ууттай өгснөөс болж энэ асуудал үүссэн тул хэвлэлүүд “самарны хэрэг” хэмээн нэрлэж байв.

Тэгвэл Баасан гарагт буюу өнөөдөр Сөүлийн цагдаагийн газар Чо Хюн Миний хэргийг шалгаж эхэлснээ мэдэгджээ.

Бүсгүйн эцэг, Korean Air-ийн ерөнхийлөгч Чо Ян Хо болсон явдлын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Өмнөд Солонгосын эдийн засагт нөлөө бүхий гэр бүлийн том компаниудыг чаебол гэж нэрлэдэг ба тэдгээрийн өв залгамжлагчид, үр хүүхдүүдтэй холбоотой дуулианууд нийгмийн анхаарлын төвд байдаг юм.

Тухайлбал саяхан 24 жилийн хорих ял сонссон улсын экс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хэрэгт хэд хэдэн чаэбол оролцсон нь батлагдсан байна.

Охидынх нь ааш авирт дургүйцсэн иргэд тус компанийг нэрнээсээ “Korean” гэсэн үгийг хасаж, логоноосоо Солонгосын далбааг хасахыг шаардаж гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлээд байгаа гэнэ.

Хэрвээ энэ хөдөлгөөн 30 хоногийн дотор 200,000 хүний гарын үсэг цуглуулж чадвал Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн алба заавал хариу өгөх ёстой болдог.

Том охин Хидер Чо нь агаарын тээврийн хуулийг зөрчсөнд буруутгагдан нэг жилийн хорих ял авсан ч давж заалдсаны эцэст 2015 оны тавдугаар сард суллагдаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x