2018/05/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B28
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
B34
УЛААНБААТАР
23°
|
11:00
S44
12:00
S44
13:00
S44
14:00
S44
15:00
S44
16:00
S28
17:00
S28
18:00
S28
19:00
S28
20:00
S28
21:00
S28
22:00
S28

СТАТИСТИК: Эрүү, иргэний хэрэг өсөж, захиргааны хэрэг буурчээ

ikon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN

Монгол Улсын шүүхийн 2018 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны мэдээг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс танилцууллаа.

Эрүүгийн хэрэг 79.3 хувиар өсжээ

Монгол Улсын шүүх 2018 оны нэгдүгээр улиралд эрүүгийн 2,989 хэрэг, иргэний 11,574 хэрэг, захиргааны 359 хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэжээ. Үүнийг өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулбал эрүүгийн хэрэг 79.3 хувиар, иргэний хэрэг 12 хувиар өссөн бол захиргааны хэрэг 15.5 хувиар буурчээ.

Анхан шатны журмаар шийдвэрлэсэн эрүүгийн хэргээс зарим төрлийн гэмт хэргийг өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хулгайлах гэмт хэрэг 35.3 хувиар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 34.7 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 21.6 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 18.5 хувиар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 6.7 хувиар тус тус өсжээ. Харин хүнийг алах 11.7 хувиар, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 90.3 хувиар тус тус буурсан байна. 

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо өсөв

Давж заалдах шатны шүүхүүд эрүүгийн 606 хэрэг, иргэний 1,007 хэрэг, захиргааны 202 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 115 хэргээр буюу 23.4 хувиар өссөн бол иргэний хэрэг 79 хэргээр буюу 7.3 хувиар, захиргааны хэрэг 34 хэргээр буюу 14.4 хувиар тус тус буурсан байна.

Хяналтын шатны шүүх эрүүгийн 128 хэрэг, иргэний 473 хэрэг, захиргааны 133 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 61 хэргээр буюу 91 хувиар, иргэний хэрэг 137 хэргээр буюу 40.8 хувиар, захиргааны хэрэг 24 хэргээр буюу 22.1 хувиар тус тус өссөн байна. 

Шүүх хорихоос өөр төрлийн ял түлхүү хэрэглэжээ

Монгол Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 3,043 хүн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн нь өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулбал 1,129 хүнээр буюу 59 хувиар өссөн үзүүлэлт юм. Ял шийтгүүлсэн хүнээс 12.8 хувь буюу 390 нь эмэгтэй, 4.9 хувь буюу 148 нь өсвөр насны хүн байна.

Шүүхээс оногдуулсан ялын төрлөөр авч үзвэл хорих ялаар 931 хүн, торгох ялаар 1,590 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 452 хүн тус тус ял шийтгүүлж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 72 хүнд, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 1 хүнд тус тус хэрэглэжээ.

392 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 74 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Шүүхээс хорих ял оногдуулсан хүний тоо 38.1 хувиар буурсан бол торгох ял оногдуулсан хүний тоо 22.1 дахин, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хүний тоо 2.1 дахин тус тус өссөн байна.

Түүнчлэн шүүхээс 2018 оны 1 дүгээр улиралд нийтэд тустай ажил хийлгэх ялаар 452 хүнийг шийтгэсэн бол өмнөх оны мөн үед албадан ажил хийлгэх ялыг 107 хүнд оногдуулж байсан байна.

Дээрх тоон үзүүлэлтүүд Улсын шүүх хорихоос өөр төрлийн ялыг түлхүү хэрэглэх болсон эерэг хандлагыг харуулж байна. Цагдан хорьсон этгээдийн тоо 59.8 хувиар буурсан бол, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 10.1 хувиар буурсан байна.

Төрийн санд 4.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Монгол Улсын шүүхээс 2018 оны 1 дүгээр улиралд улсын тэмдэгтийн хураамжаар 2 тэрбум 799 сая 153 мянга 302 төгрөг, торгох ялаар 1 тэрбум 823 сая 141 мянган төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Эвлэрүүлэн зуучлалын 68.4 хувь амжилттай болов

Монгол Улсын шүүх 2018 оны 1 дүгээр улиралд шүүхийн бус журмаар маргаанаа шийдвэрлүүлэхийг хүссэн нийт 4,250 нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл хүлээн авчээ. Үүнээс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 4,112 өргөдөл, 283 нь шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлсэн иргэний хэрэг аж. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 4,112 өргөдлийн 180 буюу 4 хувийг хүлээн авахаас татгалзаж, 309 буюу 8 хувийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн татжээ. Харин 2,826 буюу 69 хувийг шийдвэрлэж, 797 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэсэн 2,826 өргөдлийн 1,934 буюу 68.4 хувьд нь эвлэрэл амжилттай болжээ

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл Монгол Улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018 оны 1 дүгээр улирлын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 1.8 хувиар, шийдвэрлэсэн байдал 10.6 хувиар, хүлээн авахаас татгалзсан өргөдөл, нэхэмжлэл 10.9 хувиар тус тус буурчээ.

ТАЙЛАН:

 

 

Эх сурвалж: ШЕЗ-ийн ХМОНХХ

x