2018/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.65₮
B34
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B32
УЛААНБААТАР
14°
|
21:00
S44
22:00
S32
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-2°
02:00
S44
-3°
03:00
S44
-3°
04:00
S32
-3°
05:00
S32
-3°
06:00
S32
-4°
07:00
S32
-4°
08:00
S32
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2019 оноос эхлэн Японоос гарч яваа хүн бүрээс татвар авна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN

Ирэх оноос эхлэн Японыг зорих хүн бүрт багахан хэмжээний зардал нэмэгдэх гэж байна.

2019 оны нэгдүгээр сараас эхэлж Японоос гадагшаа явж байгаа хүн бүр 1,000 иений ($9.37) татвар төлж байх хуулийг саяхан баталжээ.

Ийм замаар жил бүр 40 тэрбум иений орлого олж, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд зарцуулахаар Токиогийн эрх баригчид тооцсон байна.

Аялагчид нисэх онгоцны, далайгаар зорчих тасалбар авах үед энэ татварыг нэмж төлүүлэх гэнэ. Харин хоёр хүртэл насны хүүхэд “сайонара татвар”-аас чөлөөлөгдөх юм. Бас Японоор дамжин өнгөрөхдөө 24 цагаас илүүгүй саатсан аялагчид энэхүү татварыг төлөхгүй гэнэ.

2017 онд Япон улс 28.69 сая жуулчин хүлээж авсан нь тус улсын хувьд дээд амжилт байв. Засгийн газар 2020 оны Токиогийн зуны олимпийн жил энэ тоог 40 саяд хүргэх зорилт тавьжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

x