Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос хугацаагүй ажил хаях талаар мэдээлэл хийнэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 13
iKon.MN

Пума Империал зочид буудалд

9:30-18:30 цагийн хооронд “Европын Холбооны GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхүүлэн дэмжих нь” семинар болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас Хөдөлмөрийн үндэсний сангаас мафийн гар хөл болсон шүүгчдийн талаар ноцтой баримт дэлгэж мэдээлэл хийнэ. 

11.30 цагт Японы эрдэмтэн эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарт ашиглагдаж дэлхийн 168 оронд оюуны өмчөөр батлагдсан эрчим хүчний шинэ энергийн төхөөрөмжөө танилцуулна. 30 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болсон энэхүү төхөөрөмжийг хорт хавдарын эмчилгээнд түлхүү ашиглаж байгаа аж.

12:00 цагаас Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаях, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагаас “Цаст цагаан Алтай” төрийн бус байгууллагаас дэлхий дахинд алтан Бумбын эрин эхлүүлэх технологи, шинжлэх ухааны нээлтийн талаар мэдээлэл хийнэ.