2018/10/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.90₮
B32
УЛААНБААТАР
14°
|
B34
УЛААНБААТАР
12°
|
-1°
B34
УЛААНБААТАР
|
15:00
S32
11°
16:00
S32
11°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S32
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-2°
23:00
S32
-3°
00:00
S32
-4°
01:00
S32
-4°
02:00
S32
-5°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЭ НОМ: “ХАЙР: Цэгцрээгүй сэтгэл”

МОНСУДАР
2018 оны 4 сарын 12
Монсудар

Эрчүүд болон эмэгтэйчүүдийн тухай, тэдний хооронд өрнөдөг хачин жигтэй үзэгдэл буюу хайрын тухай А-аас Я хүртэл өгүүлэх Ричард Давид Прехтийн “ХАЙР: Цэгцрээгүй сэтгэл” ном монгол хэлнээ орчуулагдан гараад байна.

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэхүү ном анх Герман улсад 2009 онд худалдаанд гарчээ. Хайр бол хүмүүст хамгийн ойр сэдэв боловч бид тэр бүр хайрын тухай ярилцаад байдаггүй нь харамсалтай. 

Хайр юунаас ч илүү бидний амьдралыг орвонгоор нь эргүүлж, бүх эмх цэгц, дүрэм журмыг алдагдуулдаг. Гэтэл бид хайр гэж чухам юу вэ? гэдгийг одоо ч сайн таньж мэдэхгүй хэвээр. Прехт энэхүү цэгцрээгүй сэтгэлийг цэгцлэхийг хүссэн нь олон хүний анхаарлыг татаж, улмаар бэстселлер номоор нэрлэгдсэн байна. Тэрээр хайрыг генийн биологитой ямар хамааралтай хийгээд ямар гээч романтик тэмүүлэл, хүлээлт биднийг түүнтэй холбодог болохыг судалжээ. Хайрын идеал бүхий замбараагүй ертөнц, бодит байдлын заагийг нарийн хэмжиж, яагаад бидэнд хайр хамгаас чухал болохыг, яавал түүнийг хэзээ ч алдахгүй байж болох тухай энгийн, ойлгомжтой, зугаатайгаар тайлбарлан бичсэн нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ.

Хайрыг бүрэн дүүрэн судалсан шинжлэх ухаан алга. Хайр гэж юу вэ? гэх асуултыг та өөртөө тавиад үзээрэй. Хэрэв тодорхой хариулт гаргаж чадахгүй байгаа бол энэхүү номоос хайрын эволюц хэрхэн явагдсан талаар эмх цэгцтэй төсөөлөл авч болохоос гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн чиг хандлага, хүсэл сонирхлыг тайлбарласан хайрын тухай онолуудыг ч сонирхож болно гэсэн үг. 

Тоо томшгүй олон утопи мөрөөдөл биелсэн мэт харагддаг авч
хамгийн сайхан мөрөөдлөө бид замын дунд гээсэн мэт санагдана. Теодор Адарно

“Хайр: Цэгцрээгүй сэтгэл” номын нэгдүгээр хэсгийн эхний таван бүлгээс та хүйсийн биологи болон соёлын суурь ойлголттой болно. Мөн “Хүйсийн шинж тэмдэг, чанарууд хаанаас үүссэн бэ? Бидний өвөг амьтдаас уу, чулуун зэвсгийн үед үү, эсвэл одоо цагт үүссэн үү? зэрэг асуултынхаа хариуг олно. Харин хоёрдугаар хэсгийн VI-X бүлэгт хайрын тухай авч үзнэ. Хайр гэж ер нь хаанаас гараад ирчихсэн юм бэ? Хайр анхнаасаа эр, эм хүний харилцаанд зориулагдаагүй юм биш биз? Өөрөөр хэлбэл, энэ хэсэгт бид цэгцрээгүй сэтгэлийг ойлгохыг оролдох ажээ. Ямар ч гэсэн хайр бол энгийн нэг эмоци биш. Тэгэхээр юу болж таарах вэ? Хайрлах үед бидний тархинд юу болдог вэ? Юу өөрчлөгдсөнөөс дурлал хайр болж хувирдаг вэ? гэх мэт асуултуудад хариулах болно. Харин номын гуравдугаар хэсэгт өнөөдрийн хайр нь хувь хүн болон нийгмийн түвшинд ямар ямар давуу болон сул талууд үүсгэж буй талаар авч үзнэ.

Хүмүүс муур, шүүрхий стейк, багт наадам, буддын сүмийн амар амгалан, даруу төлөв зан, уралдааны машин, эсвэл тэнгэр бурхнаа хайрладаг. Эдгээрийг бие биеэс нь хамааралгүй хайрлаж ч болно. Заримыг нь бүр зэрэг ч хайрлаж болно. Уг номд эдгээр маш олон төрлийн хайраас зөвхөн дурлалт хосоо гэх хүйсийн хайрын тухай л авч үзсэн байна. Эрэгтэй-эмэгтэйн (мөн эмэгтэй-эмэгтэй, эсвэл эрэгтэй-эрэгтэй) хайрын тухай сэдэв угаас түвэгтэй. Учир нь хүйсийн хайр маш хачирхалтай; алдарт найрагчдын мөнхийн сэдэв атал шилдэг философичдоос түүнтэй орооцолдсон нь тун цөөн.

Философичид хүнийг зөвхөн ухамсраар нь тодорхойлсоор байвал хайр хэмээх ойлголт мансуурсан оюунд харамсалтай үр дагавар авчрах төөрөгдсөн сэтгэл, алдаа төдийхнөөс хэтрэхгүй. Гэтэл сэтгэл гэдэг эрхтэн бидний оюун санааны эзэн байх шаардлагыг хангахаа аль хэдийнээ больсон аж. 

Психологичид хайрын учрыг олсон юм биш биз? Эсвэл бүр хими, биологичид түүний учрыг тайлчихсан мэт санагдахгүй байна уу? Тэд хайр хаанаас үүсээд, хаашаа алга болдогийг мэдэх үү? Ер нь хайр биднийг яагаад байна вэ? Магадгүй хайр байгалийн болон нийгмийн ухааны хамгийн чухал огтлолцох цэг ч байж мэдэх юм. 

Энэ ном таныг улам сэтгэл татам болгохгүй. Түүнчлэн уг номоос та хайрттайгаа хамт өдөр тутмын амьдралдаа хэрэглэх гоё арга, зөвлөгөө олохгүй. Харин энэ номыг уншаад, магадгүй танд урьд нь ойлгомжгүй байсан зарим зүйлийг илүү анзаарч, бараг хүн бүрийн хүсдэг энэ ертөнцийг таньж мэдэх хүсэл төрж мэдэх юм. 

Номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

x