Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Японы судлаачид далайн ёроолоос их хэмжээний газрын ховор элементийн нөөц илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Японы судлаачид өөрийн харьяаны далайн ёроолд байгаа газрын ховор элементийн томоохон ордыг нээж, зураглалыг гаргажээ.

Гар утаснаас эхлээд цахилгаан автомашинд хэрэглэгддэг уг түүхий эдийн нөөцийг 16 сая тонн гаруй гэж тооцоолсон байна. Судалгааны тайлан Мягмар гарагт “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгджээ.

Японы хэд хэдэн их сургууль, бизнесийнхэн, засгийн газрын байгууллагуудын хамтарсан баг Номхон далайн баруун хэсгийн Минамиторишима арлын ойролцоох усанд судалгаа хийсэн гэнэ.

Уг арлын орчмын 2,500 км.кв талбайд энэхүү орд илэрсэн нь дэлхий нийтийн хэрэгцээг хэдэн зуун жил хангах нөөц гэж дүгнэжээ.

Тус баг мөн далайн ёроолын тунадаснаас ховор элементийг ялгаж авах зардал багатай аргыг боловсруулсан байна.

Одоогоор дэлхийн үйлдвэрлэгчид Хятадын газрын ховор элементийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байдаг. Гэвч улс хоорондын дипломат харилцаанд хүндрэл гарах үед Бээжингийн эрх баригчид уг ховор түүхий эдийг гаргахыг хориглох замаар шахалт үзүүлдэг юм.

Тухайлбал 2010 онд хоёр орны хооронд маргаантай байдаг Сенкаку арлын (Хятадууд Дяоюү гэдэг) орчим нэвтэрсэн Хятадын загас агнуурын хөлгийн ахмадыг Японы тал баривчлахад ховор элементийн экспортоо зогсоож, Японы үйлдвэрлэгчдийг хүнд байдалд оруулж байжээ.

 

Эх сурвалж: Japan Today