Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюун ашиглан хүнээр дуртай зүйлээ яриулдаг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хуурамч мэдээ мэдээллийн аюул өсөн нэмэгдэж байгаа энэ үед бид зөвхөн нүдээрээ харж, хүний амнаас үг сонсож байж итгэдэг болж байгаа.

Гэтэл ийм боломжоо ч алдаж байгаа ажээ. Өчигдөр Канадын Ванкуверт болсон TED 2018 чуулганы индэр дээр Google Brain төсөл дээр ажилладаг судлаач Супасорн Суважанакорн өөрийн бүтээсэн амны хайрцаг уншигч технологийг танилцуулсан байна.

Үүнийг ашиглан хүмүүсээр дуртай зүйлээ яриулж болох гэнэ. Уг програм нь судалж байгаа хүнийхээ хэдхэн гэрэл зураг, ярьж байгаа дүрс бичлэгийг өгөхөд тэр дор нь энэ хүний амаар дуртай зүйлээ яриулсан дүрс бичлэгийг бүтээж чадна.

Хиймэл оюуны систем нь өгөгдсөн видео дүрснээс тэр хүний ам, уруул, шүд, хэл, нүүр ярихдаа яаж хөдөлдгийг өөрөө сурах юм. Дараа нь өгөгдсөн текст мэдээллийг тэр хүнээр ялгагдахын аргагүй яриулсан видеог бүтээнэ.

Суважанакорн уг системээ ашиглан жүжигчин Том Хэнкс, ерөнхийлөгч асан Барак Обама нараар яриулсан видео бүтээжээ.

Ингэхдээ тэр тухайн хүмүүсийн интернэтэд бэлэн байсан бичлэг, дүрснүүдийг авч сургалтын өгөгдөл болгосон байна.

Шинэ системийг ашиглан дуртай хүнээрээ ямар ч сэдвээр яриулсан хуурамч видеог бүтээж болох юм. Уг нь Суважанакорн энэ системээ боловсролын чиглэлд зориулж бүтээсэн ч буруу зорилгоор ашиглагдахаас болгоомжилж байгаагаа хэлсэн байна.

Дараах видеоноос Барак Обамагийн бодит хэлсэн үг болон хиймлээр үүсгэсэн яриа хоёрыг харьцуулан харж болох юм.

Эх сурвалж: Tech Insider