2018/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B28
УЛААНБААТАР
|
-3°
02:00
S28
-3°
03:00
S28
-3°
04:00
S26
-4°
05:00
S26
-4°
06:00
S26
-5°
07:00
S26
-5°
08:00
S26
-5°
09:00
S28
-3°
10:00
S44
-2°
11:00
S44
-1°
12:00
S44
13:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Саранчимэг: Хөрөнгө эзэмшигчдийн ихэнх нь эрэгтэйчүүд байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN
 

Үндэсний Статистикийн Хороо Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендерийн төлөв байдлаар тодорхойлох нь” туршилтын судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Үндэсний Статистикийн Хорооны хяналт шинжилгээ мониторингийн хэлтсийн дарга Б.Саранчимэг "Хувь хүний түвшинд ямар хөрөнгө эзэмшдэг, өрхийнхөө хөрөнгийг эзэмшихэд хувь нэмрээ оруулж байгаа эсэх талаарх мэдээлэл цуглуулах судалгааг хийлээ. 

Уг судалгааг өрхийн 18 ба түүнээс дээш насны иргэдээс авсан. Судалгааны үр дүнгээс харахад эрэгтэйчүүд ихэнхдээ хөрөнгө эзэмшиж байгаа дүр зураг гарсан. 

Эрэгтэйчүүд автомашины өөр дээрээ бүртгүүлэх тохиолдол эмэгтэйчүүдийнхээс гурав дахин илүү байна. Харин хөргөгч, айлд өдөр тутам хэрэглэгддэг хөрөнгийн хувьд эмэгтэйчүүд илүү эзэмшиж байна

Жишээ нь малаа тоолуулахдаа гэр дотроо энэ манай хүүхдийнх, эхнэрийнх гэж мэдэж байгаа боловч яг тоолуулахдаа бүгдийг нь өрхийн тэргүүнийхээ нэр дээр бичүүлдэг. Бүх зүйлээ өрхийн тэргүүн мэдэх ёстой гэдэг уламжлал манай улсад хадгалагдсаар байна. 

Нөгөө талаар эмэгтэйчүүдийн хөрөнгө эзэмшлийн эрх бага байна гэж хэлэхээс илүүтэй эмэгтэйчүүд хуулиар олгогдсон эрхээ эдлэж, өөрийн хамааралтай хөрөнгөө нэр дээрээ бүртгүүлж байхыг хэлмээр байна" гэв.

Эмэгтэйчүүд нийт сууц болон бусад үл хөдлөх хөрөнгийн мэдээлсэн болон баримтжуулсан эзэмшигчдийн 40 орчим хувийг эзэмшиж байна. Мөн хөдөө аж ахуйн газар эзэмшигчдийн ойролцоогоор 20 хувийг бүрдүүлж байгаа нь жендерийн зөрүүтэй байдлыг харуулж байна.

Эмэгтэйчүүд ихэвчлэн хөрөнгийн хамтран эзэмшигч байдаг

 

Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа "Жендерийн тэгш байдлыг хангахын тулд баримтан дээр суурилж байж бодлогоо гаргана. Эмэгтэйчүүдийн эрх хөрөнгийн эзэмшил тал дээр хэрхэн зөрчигдөж байгаа, ямар ялгаа байгааг гаргаж ирэхийг зорьсон.

Олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хөрөнгийн эзэмшилтэй холбоотой эрхийн талаарх судалгаа дутмаг байдаг. Манай улсын хувьд ямар нэгэн хөрөнгө нь өрхийн тэргүүний нэр дээр бүртгэгддэг. Судалгааны явцад эмэгтэйчүүд хөрөнгийн хамтран эзэмшигч мөн гэж хариулсан. Гэтэл энэ нь хуулиар албан ёсоор баталгаажаагүй байдаг.

Гэр бүл салах үед юм уу гэр бүлийн эхнэр нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд хөрөнгө эзэмшлийн маргаан гарч ирдэг. 

Хөрөнгө эзэмшлийг баталгаажуулж байж эрх зөрчигдөхөөс хамгаалах боломжтой. Эрэгтэйчүүд үндсэн сууцаа эзэмших тохиолдол нь эмэгтэйчүүдээс хоёр дахин их байна гэсэн судалгааны дүн гарсан. Энэ тохиолдол хөдөө орон нутагт гурав дахин илүү ажиглагдсан. 

Газар эзэмших эрх өрхийн тэргүүний нэр дээр дийлэнх нь байна. Банкны зээлийн хүсэлтийг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү их гаргадаг" гэлээ. 

x