2018/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,511.22₮
B16
УЛААНБААТАР
|
-2°
B14
УЛААНБААТАР
|
-2°
B34
УЛААНБААТАР
|
-4°
10:00
S16
11:00
S16
12:00
S16
13:00
S16
14:00
S16
15:00
S16
16:00
S16
17:00
S16
18:00
S16
19:00
S16
20:00
S16
-1°
21:00
S16
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азербайжаны ерөнхийлөгч дөрөв дэх удаагаа сонгогдов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN

Өчигдөр болж өнгөрсөн ээлжит бус сонгуульд Азербайжаны одоогийн ерөнхийлөгч Илхам Алиев дөрөв дэх удаагаа сонгогджээ.

Сонгуулийн Төв Хорооны мэдээлснээр саналын 94 хувийг тоолж дууссаны дараа Алиев 86 хувийн саналтай байсан гэнэ. Энэ удаагийн сонгуулийн ирцийг 74.5 хувь гэж мэдээлжээ.

Уг сонгуулийг Азербайжаны сөрөг хүчнийхэн эсэргүүцэж, оролцохоос татгалзсан юм. Нийт найман нэр дэвшигч өрсөлдсөн ч сонгуулийг зөвхөн Алиевт зориулсан арга хэмжээ болсныг Human Right Watch байгууллага мэдээлж, сонгогчдод ямар ч сонголт өгөөгүй гэж шүүмжилжээ.

Эхний дүнг зарласны дараа Илхам Алиев зурагтаар иргэддээ хандаж “Манай ололт, амжилтын төлөө намайг сонгосон ард түмэндээ би баярлаж байна. Ард түмэн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг сонголоо” гэж мэдэгдсэн байна.

10 орчим сая хүн амтай Өмнөд Кавказын энэ орныг 56 настай Алиев 2003 оноос хойш удирдаж байгаа. Тэр ерөнхийлөгчийн албыг нас барсан эцгээсээ залгамжилж авсан юм.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд Алиев аравдугаар сарын 17-нд болох байсан ерөнхийлөгчийн сонгуулийг дөрөвдүгээр сарын 11-нд болгож урагшлуулсан ба үүнийгээ 2025 онд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль давхцахаас сэргийлсэн арга хэмжээ гэж тайлбарлаж байв.

Энэ удаагийн сонгууль тус улсын төсвийн гол орлого болох газрын тосны үнэ унаж, үндэсний валют манатын доллартай харьцах ханш унасан эдийн засгийн хүнд хэцүү цаг үед болж байгаа юм.

Инфляц нэмэгдэж, ард иргэдийн амьдрал доройтож байгаа энэ үед Алиев сөрөг хүчинд боломж өгөлгүй дараагийн бүрэн эрхээ эдлэхээр шийдсэн нь энэ гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

 

x