Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

2017 онд дэлхий даяар 23 оронд 993 хүн цаазлуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллага 2017 оны цаазын ял гүйцэтгэлийн тайланг гаргаж өчигдөр танилцуулжээ.

Тайланд өгүүлснээр 2017 онд дэлхийн 23 оронд доод тал нь 993 хүн цаазлуулсан байна. Энэ нь 2016 оны 1,032 цаазын тооноос 4 хувь буурсан үзүүлэлт болжээ.

Харин 2015 оноос 39 хувь буурсан байна. 2015 онд дэлхий дахинд нийт 1,634 хүн цаазлагдсан нь 1989 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт байжээ.

Өнгөрсөн оны хамгийн олон цаазын ял гүйцэтгэсэн 5 орныг жагсаавал:

  • Хятад
  • Иран
  • Саудын Араб
  • Ирак
  • Пакистан

Хятад улс цаазын ял гүйцэтгэлийн тоогоо төрийн нууцад тооцож, ил мэдээлдэггүй. Тиймээс дээр дурдсан 993 гэсэн тоонд Хятадын хэдэн мянган цааз нэмэгдэх боломжтой гэнэ.

Хятадыг оруулалгүйгээр үлдсэн бүх цаазын 84 хувийг дээр дурдсан дөрвөн оронд гүйцэтгэсэн байна.

Цаазын ял гүйцэтгэсэн 23 орны тоо өмнөх оноос өөрчлөгдөөгүй гэнэ. Бахрэйн, Йордан, Кувейт, АНЭУ өмнөх онд гүйцэтгээгүй байснаа цаазын ялыг 2017 онд сэргээн хэрэгжүүлжээ. Харин 2016 онд цаазалж байсан Ботсвана, Индонез, Нигер, Судан, Тайвань улсууд 2017 онд ганц ч ял гүйцэтгээгүй байна.

2017 онд Монгол, Гвиней хоёр улс хуулиар ямар ч гэмт хэрэгт цаазын ял оноохгүй болсныг тайланд дурджээ.

Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 106 улс цаазын ялыг ямар ч гэмт хэрэгт оноохыг хуулиар хориглосон байгаа гэнэ.

Цаазлах хэлбэрийн хувьд толгой авах, дүүжлэх, тарилга, буудах аргуудыг 2017 онд хэрэглэсэн байна. Олны өмнө цаазлах аргыг зөвхөн Иранд хэрэгжүүлжээ.

 

Эх сурвалж: Amnesty International