2018/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,515.22₮
B14
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
11:00
S16
12:00
S16
13:00
S44
14:00
S26
15:00
S26
16:00
S28
17:00
S28
18:00
S28
19:00
S44
20:00
S44
21:00
S44
22:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 12
iKon.MN

АШУҮИС-д

09:00 цагаас Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн 60 дах удаагийн Эрдмийн чуулганы эмнэлзүйн салбар хуралдаан болно. 

Blue sky зочид буудалд

09:00 цагаас Үндэсний статистикийн хороо Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь” туршилтын судалгааны үр дүнг танилцуулна.

Туушин зочид буудлын 5 давхарт

09:30-12:30цагт Хоёр жилийн хугацаатайгаар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг(USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих REACH Төслийн албан ёсны хаалтын үйл ажиллагаа болно.

Чингэлтэй дүүргийн шүүхэд

10:00 цагаас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх хурал болно

Жанжин клубт 

10:00 цагаас "Монгол наадгай, монгол дархлаа-2018" оньсон тоглоомын тэмцээн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд болно. 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 

10:30 цагаас “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ” хөдөлмөрийн яармаг болох талаар мэдээлэл өгнө.

11:00 цагаас Энэ сарын 14-нд бүх нийтийн "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ" үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгнө.

МУИС-д

10:00 цагаас МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит оюутны тэтгэлгийг 30 оюутанд гардуулна. 

МҮЭХ-ны хурлын зааланд 

11:00 цагт Багш нар Засгийн газарт шаадлага тавьж, тэмцэл хөдөлгөөнд орж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Сити Төвд

12:00-14:00  цагт Австралийн Засгийн газар, Зориг сангаас зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн хүрээнд “Хүүхэд ба утаа” төсөл нийслэлийн 80 дугаар цэцэрлэг дээр 2017 оны 11 сараас 2018 оны 4 сар хүртэл хэрэгжиж дууслаа. Төслийн үр дүнг тайлагнах, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан төрийн түшээдэд зөвлөмж гардуулах уулзалт болно. 

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм танхимд

14:00-16:00 цагийн хооронд “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоо, эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь сэдэвт ОУ-ын бага хурал” болно. 

x