2018/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
03:00
S44
11°
04:00
S44
11°
05:00
S44
10°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
12°
09:00
S44
14°
10:00
S44
15°
11:00
S44
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Гантөмөр: Хориглосон бүсээс малаа гаргаагүй иргэдэд хариуцлага тооцно

Б.Болор-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 12
Үндэсний шуудан

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс тодрууллаа.

-Ирэх сарын 1-нээс нийслэлээс мал бүхий иргэдийг гаргахаар болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Монгол Улсын онцгой комисс, нийслэлийн Засаг даргын захирамжийн да.уу 2017 оны наймдугаар сард төрийн захиргааны төв байгууллага, агентлаг энэ чиглэлийн нэр бүхий 29 байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулагдаад нийслэлийн нутаг дэвсгэр буюу хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хариуцаж байна. Биднийг анх энэ ажлыг эхлүүлж байхад хориглох шаардлагатай 38 хороо байсан. Тодруулбал, 602 өрхийн 16 мянга гаруй мал бүртгэгдсэн. Одоогоор бид 2,900 гаруй малыг зөвшөөрлийн бүс, зэргэлдээ аймаг pyy нүүлгэн шилжүүлээд байна.

Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн зөвлөмж гаргасан. Нэгдүгээрт, 2018 оны тавдугаар сарын 1 гэхэд Улсын онцгой комисс түүний албан даалгавар, Засаг даргын өгсөн захирамж, Нийслэлийн онцгой комиссоос өгсөн даалгаврын дагуу үлдсэн 15 мянга орчим малыг зөвшөөрлийн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ёстой.

Мал бүхий иргэдийн дийлэнх нь Баянзүрх дүүргийн XX хороо Гацуурт орчим, Сонгинохайрхан дүүргийн XXI хороо Нарийны гол орчим суурьшлын мал эрхэлсэн бүс рүү нүүе гэдэг санал тавьсан. Эхний удаадаа тавдугаар сарын 1-нд шилжихээр тогтсон. Нүүхээс урьтаж, сая дурдсан хоёр бүс рүү цахилгаан дамжуулах шугам татна.

Тэндээсээ иргэд өөрсдийн хэрэглээнд тулгуурлаад цахилгаанаа татах юм. Энэ хэмжээний зардалд нийтдээ 600 гаруй сая төгрөг төлөвлөсөн. Дээр нь энэ газартаа есөн байршилд гүний худаг хийж, хүн малаа ундаална. Үүнд 900 гаруй сая төгрөг шаардлагатай. Санхүү Засаг даргын нөөц хөрөнгөөс эргэн төлөлттэйгөөр гарч ирсэн. Харин 600 гаруй сая төгрөгийг Сангийн сайд болон бусад холбогдох хүмүүстэйгээ ярьсан. Холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт явуулаад, тусгай зөвшөөрөл бүхий өндөр хүчдэлийн шугам тавьдаг байгууллагаар энэ сардаа багтаж дэд бүтцийн асуудлаа шийднэ.

-Энэ асуудалд малчдын хандлага хэр байна вэ?

-Бид иргэдээс олон талын судалгаа авч, бодлого чиглэлээ тодорхойлсон. Иргэд хориглосон бүсээс нүүе гэж байгаа. Гэхдээ малаа хаана маллаж, амьдрах вэ гэдэг асуултыг их тавьж байгаа. Амьдрах боломжийг бүрдүүлж өгөөч гэдэг шаардлага тавьсан. Малчдад шаардах бичиг хүргүүлсэн. Чингэлтэй дүүрэг энэ ажлыг маш сайн зохион байгуулж байна.

-Хүлээн зөвшөөрөхгүй иргэн байгаа байх?

-Зарим иргэн зөвшөөрөхгүй байгаа. Сая гаруй иргэний аюулгүй байдлыг бодохгүй зөвхөн хувийн эрх ашгаа боддог хүмүүс байгаа. Энэ бол хуулийн дагуу явагдаж байгаа улсын ажил. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлагын арга хэмжээ авна.

-Нүүлгэн шилжүүлэх зардлын тухайд ярихгүй юу?

-Гамшгийн тухай хуулиар километрийг нь одоогийн байгаа тарифаар нь тооцоод зардлыг нийслэлийн төсвөөс гаргана. Нүүлгэлт, цахилгааны шугам гэх мэт дөрвөн төрлийн ажилд ойролцоогоор нэг тэрбум төгрөг зарцуулах юм.

x