Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
 

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 4 дүгээр сарын сугалааны тохирол 4 дүгээр сарын 15-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2018 оны 3 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Гуравдугаар сард 50 мянган төгрөгийн азтан 14,394, 200 мянган төгрөгийн азтан 1,510, нэг сая төгрөгийн азтан 144, 5 сая төгрөгийн азтан 14, 10 сая төгрөгийн азтан 1 тодорсон юм.