Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Бөхийн өргөөнд болсон тоглолтын үеэр хүн нас барсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна"

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу өчигдөр Бөхийн Өргөөнд зохион байгуулагдсан “Дуулах өдөр” ахмадын дуун цэнгүүний үеэр 60 орчим насны эмэгтэй нас баржээ.

Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газраас тодруулахад “Талийгаач нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, 60 орчим насны эмэгтэй. Тоглолтын үеэр буюу 20:00 цагийн орчимд нас барсан бөгөөд биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Ямар шалтгааны улмаас нас барсныг Шүүхийн шинжилгээний хариугаар тогтооно. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэлээ.

Энэ сарын 4-ний өдөр Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэл хийж тус газрын дэд дарга Н.Нямхорлоо “Бөхийн өргөөнд концерт, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Бөхийн өргөө концерт, олон нийтийн үйлчилгээ явуулах зориулалтгүй. Бөх барилдах үйл ажиллагаа явуулах, түүндээ таарсан стандартаар баригдсан барилга" хэмээн мэдэгдэж байсан билээ.