2018/08/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,463.71₮
B32
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
10°
B47
УЛААНБААТАР
19°
|
14°
20:00
S44
16°
21:00
S32
15°
22:00
S32
14°
23:00
S32
13°
00:00
S32
11°
01:00
S32
10°
02:00
S32
10°
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Марк Зукербэргийг хамгийн их тэвдүүлсэн асуулт

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN

Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг задруулсан асуудлаар Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг анх удаа сенатын гишүүдэд мэдүүлэг өгсөн билээ.

Дөрвөн цаг орчим хугацаанд хашир туршлагатай сенаторуудын асуултанд булуулсан 33 настай Зукербэргийн хувьд энэ нь маш хүнд сорилт болсон юм.

Тэдгээрийн дотроос сенатор Дик Дюрбины тавьсан нэгэн асуултад залуу захирал балмагдаж, найман секунд орчим гацаж байж хариулсан байна.

Зукербэргээс 40 насаар ах Дюрбин “Та өнгөрсөн шөнө хоносон буудлынхаа нэрийг бидэнтэй хуваалцахдаа таатай байх уу?” гэж асуусан юм.

Хэсэг саатсаны эцэст Зукербэрг “Үгүй” гэж хариулжээ.

Дараа нь Дюрбин “энэ долоо хоногт та бусадтай мессэж солилцсон бол хэнтэй бичсэнээ бидэнд хэлэхгүй юу?” гэж асуухад Зукербэрг мөн л хариулах гэж тэвдсэн байна.

Дюрбин “Миний бодлоор эндээс бүх юм харагдаж байна. Хувийн мэдээлэлд хандах эрх, хэм хэмжээ, дэлхий даяар амьдарч байгаа хүмүүсийг хооронд нь холбох нэрийн дор хэр их мэдээлэлд халдсан нь эндээс харагдаж байна” гэсэн хатуу дүгнэлтийг хийсэн юм.

Дараа нь Зукербэрг Дюрбины дүгнэлттэй санал нийлж байгаагаа “Хүн бүр өөрийнхөө мэдээллийг хэрхэн ашиглагдаж байгааг мэдэх эрхтэй гэж би бодож байна” хэмээн илэрхийлжээ.

Эх сурвалж: AFP

 

x