Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулжээ

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 4 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг “Жаст” групп болон Оюутолгойн гэрээ, офшор данстай холбоотойгоор өнгөрсөн сарын 12-нд арав гаруй цаг байцаасан.

Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан байцаахаар прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлээд байсан юм. Түүний хувьд АНУ-аас ирж байцаалт өгөхөө мэдэгдэж захидал илгээж байсан бол уржигдар орой эх орондоо иржээ.

Тэгвэл АТГ-аас өчигдөр Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээ, офшор данс, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан саатуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Зураг