Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа байр авахуулсан гэх хэргийг шүүнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд

08:00 цагаас УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа 1 тэрбум 484 сая төгрөгийн байр авахуулсан гэх хэрэгтэй холбоотой маргааныг шүүх хурал болно.

Улаанбаатар зочид буудалд

09:00 цагаас “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” хэлэлцүүлэг эхэлнэ. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н. Цэрэнбат, Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сангийн судлаачид, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сэргээгдэх эрчим компанийн төлөөлөл оролцоно.

Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд

10:00 цагаас НМХГ-аас Нийслэлд байгаа зөрчилтэй барилга байгууламжуудад хяналт шалгалт явуулна. 

Блү Скай зочид буудлын Топаз танхимд

11:00 цагаас Азийн хөгжлийн банк 2018, 2019 оны эдийн засгийн төлөвөө танилцуулна.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас Дөрөвдүгээр сарын 12-нд болох жагсаалын талаар "Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн"-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагаас "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас шүүгчидтэй холбоотой асуудлаар ноцтой баримт дэлгэнэ.