2018/08/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,464.56₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B28
УЛААНБААТАР
22°
|
10°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
03:00
S44
11°
04:00
S44
11°
05:00
S44
10°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
12°
09:00
S44
14°
10:00
S44
15°
11:00
S44
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мэргэн: Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудал дээр хуулийн мухардал гэх зүйл байхгүй

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод жил гаруй хугацааг өнгөрүүлээд байна. 

Түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д тавьсан билээ. Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хуралдсан боловч хуулийн мухардалд орсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлсэн юм. 

Тодруулбал, Улсын ерөнхий прокуророос ирсэн санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-1-т үндэслэсэн. Тус хуулийн 6.9.1 буюу Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилсан үед түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах тухай заалтыг хүчингүй болгосон учир энэхүү заалтыг өөрчилж, хуульд нэмэлт оруулаагүйгээс ийнхүү хуулийн мухардалд орсон хэмээн тайлбарлаад байгаа. 

Харин энэ талаар хохирогч талын өмгөөлөгч Б.Мэргэнээс байр суурийг нь сонслоо. 

-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал хуулийн мухардалд орсон гэсэн тайлбар байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Бид шат шатны прокуроруудад Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьж өгөөч гэж хандсаар ирсэн.

 Д.Гантулгатай холбоотой асуудал дээр хуулийн мухардал гээд байх зүйл байхгүй. Ер нь бол хуулийг хэрэглэе гэвэл нөөц боломж гарц бий. Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг Үндсэн хуулийн 29.3-д зааснаар шийдвэрлэх боломжтой. Тус заалтад "УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэж заасан байгаа. Прокурорын байгууллага Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг ганцхан УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслээгүй. Үндсэн хуулийн заалтыг ч гэсэн дурдаж өгсөн. 

-Гэтэл Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг Үндсэн хуулиар шийдэх боломжийн талаар УИХ-аас ярихгүй юм?

- Энэ бол МАН-ын бүлгийн, УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын асуудал. Өөрсдөдөө хэрэгтэй зүйлээ яриад хэрэггүй гэсэн хэсгээ ярихгүй байна. 

УИХ-ын тухай хуулийн 6.9-1 гэдэг заалт хэрвээ байсан бол Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж болохоор байсан юм гэсэн ойлголт төрүүлээд байгаа. Гэтэл энэ бол эсрэгээрээ. Хэрвээ уг заалт хүчингүй болоогүй байсан бол энэ асуудлыг харин ч бүр хэлэлцэх боломжгүй байхаар байсан.

Яагаад гэвэл УИХ-ын тухай хуулийн 6.9.1 гэдэг заалт нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ хэлэлцэнэ гэж байгаа. Одоогоор бид Д.Гантулга гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь мэдэхгүй. Шүүх эцсийн шийдвэр гаргана. Хэрвээ Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн юм бол гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримттайгаар баригдсан зүйл байхгүй. Харин ч энэ заалт байхгүй болсны ачаар Үндсэн хуулиа хэрэглээд Д.Гантулыг гишүүнээс түдгэлзүүлэх бүрэн боломжтой. УИХ-ын аль нэг гишүүн уг саналыг гаргаж чуулганаар хэлэлцүүлж болно. 

-Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзсэнээр хэргийг шийдэхэд ямар ач холбогдолтой вэ?

-Д.Гантулгыг гишүүнээс нь түдгэлзүүлчих юм бол хэрэг богино хугацаанд шийдэгдэх боломжтой. УИХ-ын гишүүн учраас хамаагүй баривчлаад байж болдоггүй. Хэрвээ гишүүнээс түдгэлзчихвэл энгийн иргэн шиг шалгах боломж бүрдэнэ. 

-Энэ хэрэг дээр өмгөөллийн ажиллагаа явуулахад хүндрэл хэр их байна вэ?

-Д.Гантулгатай холбоотой хэрэг 2017 оны зургаадугаар сарын 12-нд үйлдэгдээд мөрдөн шалгаха ажиллагаа эхэлсэн. Зургаадугаар сарын 17-нд эр бэлгийн эс илэрсэнгүй гээд хэргийг хаачихсан байсан. Ингээд Ерөнхий прокурорт хүсэлт өгөөд хэргийг дахиад сэргээсэн. 2017 оны наймдугаар сард хохирогч талаас бидэнтэй уулзаж, хамтарч ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш хэргийг шалгах явц найман сар орчим үргэлжилчихээд байна.

 Д.Гантулгыг яллагдагчаар татахаар 16  удаа дуудахад ирээгүй. Томилолттой байна гэдэг тайлбарыг өгдөг. Сүүлдээ аргаа бараад УИХ-ын дэд дарга, Тамгын газарт Д.Гантулга гишүүн прокурор, Авлигатай Тэмцэх Газраас дуудахад ирэхгүй байна. Шалтгаан нь дандаа томилолтоор явж байна гэж хэлэх юм. Байнга битгий томилолтоор явуулаад байгаач гэсэн хүсэлтийг хүртэл өгсөн. 

Прокуророос П.Гантулгыг яллагдагчаар татах тогтоол хоёрдугаар сарын 01-нд гарсан. Гэтэл дөнгөж өнгөрсөн долоо хоногт чуулганы нээлтийн үеэр л тогтоолтой танилцаж байгаа юм. Тогтоолтой танилцасны дараа нь тухайн хүнээс анхны мэдүүлгийг авах ёстой байдаг. Гэтэл ингээд хоёр сарын хугацаанд Д.Гантулга тогтоолтой танилцахгүй хэргийг сунжруулсан.

-Аливаа хуулийн заалт хүчингүй болсон тохиолдолд өөрчлөх хугацаа гэж байдаг юм уу?

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчихаад байхад УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг өөрчлөх ажлыг УИХ Үндсэн хуульд нийцүүлэн хийх ёстой. Цэцийн шийдвэр гараад таван сар гаруйн хугацаа өнгөрч байхад энэ ажил хийгдээгүй байна.

УИХ-ын дэгийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой заалтыг өөрчлөхдөө бусад байгууллагуудаас санал авах шаардлагагүй, холбогдох байнгын хороо руу оруулна гэж заасан байгаа. Тиймээс энэ өөрчлөлтийг илүү хурдан хийх боломжтой. Харин хүчингүй болгосон заалтыг өөрчлөх хугацааг дэгийн тухай хуульд заагаагүй нь алдаа юм болов уу гэж харж байна. 

Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс мэдээлсэн. 

Хуульчдын зүгээс Д.Гантулга гишүүнийг Үндсэн хуулийн зүйл заалтаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх боломжтой гэж үзэж байгаа бол УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж байж энэ асуудлыг шийднэ гэж УИХ-ын төлөөллүүд хэлж байгаа юм. 

x