Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Японы зах зээлд гар утасны дөрөв дэх оператор нэмэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Онлайн худалдааны Ракутен компани өчигдөр Японы засгийн газраас үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг гардаж авчээ.

Тус компани 2019 оны аравдугаар сард үйлчилгээгээ эхлэхээр төлөвлөсөн байна. Үүрэн холбооны зах зээлд NTT Docomo, KDDI, Softbank гэсэн гурван том тоглогч бий. Дөрөв дэх операторыг зах зээлд оруулснаар өрсөлдөөнийг идэвхжүүлнэ гэж засгийн газар тооцсон байна.

Өмнө нь дээрх гурван тоглогчийн нэгэнт эзэлсэн зах зээлээс булаахаар 2007 онд eMobile компани гарч ирж байв. Гэвч дөрвөн сая хэрэглэгчтэй болсныхоо дараа 2013 онд Softbank компанид худалдагдсан юм.

Ракутен доод тал нь 15 сая хэрэглэгчтэй болох зорилт тавьжээ. Харьцуулбал гурав дахь оператор Softbank нь одоо 39 сая орчим хэрэглэгчтэй юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun