Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын улс төр судлаач Трамп-Кимийн уулзалт Улаанбаатарт болох магадлалыг юу гэж дүгнэв?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр CNN агентлаг удахгүй болох Трамп-Кимийн түүхэн уулзалтыг зохион байгуулах боломжит газраар Монгол улсын нийслэл Улаанбаатар яригдаж байгаа тухай мэдээлсэн билээ.

Оросын нэртэй улс төр судлаач Станислав Белковский фэйсбүүк хуудсандаа өчигдөр энэхүү боломжийн талаар хоёр өгүүлбэр бичсэн нь анхаарал татсан юм.

Түүний бичсэнийг утгачлан орчуулбал “Хэрвээ Дональд Трамп, Ким Жон Ун нар Улаанбаатарт уулзахдаа хүрвэл Орос улс Монголд цэргээ оруулж болох юм. Наад зах нь уулзалтын үйл ажиллагааг хамгаалах, цаашлаад өөр илүү боломжууд ч гарч мэднэ. Нэг агшинд түүхийн хэчнээн олон учиг амилж, мөхөж байдгийг таашгүй” гэжээ.

Өөрөөр хэлбэл Улаанбаатарт уг түүхэн уулзалт болох магадлал багатай. Үүнийг Оросын цэрэг Монголд орох магадлалтай ижил хэмжээнд гэсэн санаа агуулсан байна.

Ямартай ч энэ бол түүний хувь хүний үзэл бодол гэдэг нь тодорхой.