Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ши Жиньпин, Кристин Лагард нартай уулзлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: ЗГХМА

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ дахь айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр Боаогийн чуулга уулзалтад оролцож байгаа юм. 

Уг чуулганы үеэр тэрбээр ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, түүний гэргийтэй уулзлаа. 

Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ОУВС-д талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж байна гэлээ.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад ОУВС сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Кристин Лагард илэрхийлэв.

Тэрбээр ОУВС-гийн баг ирэх зургаадугаар сард Монголд ажиллан, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монголын холбогдох байгууллагуудтай ярилцахаар төлөвлөж буйг мэдээлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

ФОТО:
 
Гэрэл зургийг: ЗГХМА
 
Гэрэл зургийг: ЗГХМА
 
Гэрэл зургийг: ЗГХМА
 
Гэрэл зургийг: ЗГХМА
 
Гэрэл зургийг: ЗГХМА