Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Офшор бүсэд байгаа хөрөнгийн талаар дөрвөн хүн мэдүүлгээ өгсөн. Мэдээлэл удахгүй тавигдана"

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газрын санаачилгаар "Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргалаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Офшор бүсэд данс эзэмшдэг бол энэ талаараа мэдүүлэх сүүлийн хугацаа дөрөвдүгээр сарын 06-нд дууссан.  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Офшор бүсэд байгаа хөрөнгийн талаар дөрвөн хүн манайд мэдүүлгээ өгсөн. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй тавигдана. 

-Офшор бүсээс хөрөнгөө оруулж ирээгүй хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?

-Офшор бүсээс хөрөнгөө оруулж ирээгүй хүмүүсийг хуульд юу гэж заасан байна тэрүүгээр нь шийтгэнэ. Бид бололцоот бүх шалгалтуудыг хуулийн дагуу явуулж байгаа. 

-Та хууль зүйн байнгын хорооны хурал дээр офшор бүстэй холбоотой асуудлаар 29 хүнийг шалгаж байна гэсэн?

-Энэ асуудлаар олон хүнийг шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг явагдаж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүй ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. 

-Ерөнхийлөгч таныг ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэл хэлээд байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Хуулийн байгууллага хуулийн дагуу ажлаа явуулж байгаа. Хэн юу гэж дүгнэх нь тэр хүмүүсийн асуудал. 

-Таны бүрэн эрхийн хугацаа дууссан талаар мэдээлэл гараад байна?

-Мэдэхгүй. Хар дээр цагаанаар биччихсэн байгаа. Хууль зохиодог, хуульч хүмүүс яаж ойлгох нь тэдний асуудал.