Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийг үүсгэн байгуулагчдын нэг Фэйсбүүкээс гарч байгаагаа мэдэгджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Cambridge Analytica компанид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг задруулсан хэрэгт унаад байгаа Фэйсбүүкийн сүлжээнээс гарах хөдөлгөөн олон нийтийн дунд өрнөж эхэлсэн билээ.

Өнгөрсөн Ням гарагт энэ хөдөлгөөнд нэгэн алдартан нэмэгджээ. Тэр бол Apple компанийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк юм. Возняк USA Today сонинд ярихдаа Фэйсбүүк сүлжээнээс бүр мөсөн гарч байгаагаа хэлсэн байна.

Түүнд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг мөнгө болгон ашигладаг арга нь таалагдахгүй байгаагаа энэ үеэр хэлсэн юм.

“Хэрэглэгчид бүх амьдралаа Фэйсбүүкт дэлгэдэг. Гэтэл түүнийг нь Фэйсбүүк сурталчилгааны асар их мөнгө болгон хувиргаж байна. Хэрэглэгчийн мэдээллийг зарж ашиг олж байгаа бол хэрэглэгчид үүнээс юу ч хүртэхгүй байгаа” гэж тэр ярьжээ.

Возняк бас мөнгө төлж бүтээгдэхүүн үйлчилгээ авдаг Apple-ийн бизнес загварыг хамгийн зөв гээд хэрвээ Фэйсбүүкийг мөнгө төлж, хувийн мэдээллээ алдахгүйгээр хэрэглэ гэвэл хэрэглэхээ хэлсэн байна.

 Фэйсбүүкийг технологийн томоохон бизнесмэн, мэргэжилтнүүд шүүмжилж эхлээд байгаа. Тухайлбал WhatsApp-ийн үүсгэн байгуулагчдын нэг Брайн Эктон, Tesla, SpaceX-ийн үүсгэн байгуулагч Илон Маск, Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк нар тэдний эгнээнд багтаж байна.

Мөн урлагийн одуудаас дуучин Cher, жүжигчин Жим Кэрри нар Фэйсбүүкээ устгах #DeleteFacebook хөдөлгөөнд нэгджээ.

 

Эх сурвалж: Mashable