Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Холбооны Мөрдөх Товчоо порно одтой гэрээ байгуулсан Трампын өмгөөлөгчийг нэгжжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Холбооны Мөрдөх Товчооныхон ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгчөөр олон жил ажилласан Майкл Коэны Манхэттэн дэх оффист нэвтэрч, нэгжлэг хийжээ.

Трамп болон Оросын эрх баригчдын хэлхээ холбоог мөрдөн шалгаж байгаа тусгай прокурор Роберт Мюллерийн тушаалаар энэ ажиллагааг явуулсан гэгдэж байна.

Майкл Коэн 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнө порно жүжигчин эмэгтэй Сторми Даниэлзтэй нууц хадгалах гэрээ байгуулж, $130,000-ыг төлсөн гэгдэж байгаа юм. Уг мөнгөний эх сурвалжийг тэр өөрөөсөө гаргасан гэж тайлбарлаж байгаа.

Гэхдээ энэ хэрэг Коэныг сэжиглэж байгаа хэд хэдэн хэргийн зөвхөн нэг нь бололтой. Түүнийг бас банк луйвардсан, сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт сэжиглэж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Холбооны Мөрдөх Товчооныхон Коэны имэйлүүд, татварын баримтууд, бизнесийн гэрээ хэлцлүүдийг нэгжлэгийн үеэр цуглуулсан байна.

 

Эх сурвалж: Time.Com