Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэг болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN

АТГ-т

09:00 цагаас АТГ-ын санаачилгаар ХЗБХ, УДШ, УЕПГ, ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ, МУИС-ийн ХЗС, ХСИС-ийн оролцоотойгоор "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэг эхэлнэ. Хэлэлцүүлэгт 8 илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж гаргана. Гол асуудал нь гадаад улсад хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчрахад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ шаардлагатай юу?

Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд 

10:00 цагаас Туул голын бохирдлыг бууруулах асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн хэрэгжилт, Туул голын дагуух аялал жуулчлалын бүс байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авах хэлэлцүүлэг болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 

11:00 цагаас Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргал агсны 65 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал болно.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ч.Содномдамбын хууль бус үйлдлийн тухай тус байгууллагын үйлдвэрчний эвлэл болон мэргэжилтнүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.