2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн /Бямба гараг/ 11:00 цагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Их цэвэрлэгээний 90 минут 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна.
Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар их гэрлээ асааж, 11.00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэх юм.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирачийн ажлын алба