Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ жил сургуульд орох зургаан настнуудыг НАЙМДУГААР САРД бүртгэнэ"

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчит сургуулийн 1 дүгээр ангид элсэх 6 настнуудын бүртгэл хэзээ эхлэх талаар Нийслэлийн Боловсролын газраас тодрууллаа.

Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “Энэ жилийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ. 

Харин хамран сургах тойргийн мэдээлэл 5 дугаар сарын 15-аас зарлагдах болно. 

Мөн шинээр ашиглалтад орсон барилга, орон сууцнаас хамаарч хамран сургах тойргийн хуваарьт өөрчлөлт орохоор байгаа” гэлээ.

Урьд жилүүдийн хувьд нэгдүгээр ангид орох багачуудыг хавар тавдугаар сард бүртгэж байсан юм.