Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хориг зарлагдсан өдөр Дерипаскагийн хөрөнгө $1.1 тэрбумаар хорогдов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Вашингтоны засаг захиргаа ОХУ-ын долоон олигарх, Кремлийн дээд албан тушаалын хүмүүс гээд нийт 24 хүний эсрэг эдийн засгийн хориг зарласан юм. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон гэх хэргийн мөрөөр Конгрессийн авсан хариу арга хэмжээний хүрээнд уг хориг хэрэгжсэн байна.

Хориг зарлагдсан өдөр Оросын тэрбумтан Олег Дерипаскагийн хөрөнгө $1.1 тэрбумаар хорогдож, он гарсаар хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна.

Дерипаскагийн хөрөнгө энэ онд нийтдээ $2 тэрбум гаруйгаар буураад байгаа нь Оросын бусад тэрбумтнуудыг уналтаараа тэргүүлжээ.

 

 

Эх сурвалж: Bloomberg