Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Туркийн Үндэсний номын сан хамтран ажиллана

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Энэ үеэр Монгол Улсын Үндэсний номын сан, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний номын сангийн захиргаа хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар болов. 

Уг санамж бичгийн хүрээнд сан хөмрөгийн баяжилт хийх ном хэвлэл, мэдээлэл солилцох, номын сан, мэдээллийн үйлчилгээ, технологийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх мөн ном хэвлэлийг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим ном, хэвлэлийн хадгалалт, хамгаалалт ашиглалттай холбоотой мэдээлэл хуваалцах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх хамтын ажиллагаанд чиглэсэн судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм байна. 

Санамж бичигт Монголын талаас Үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо гарын үсэг зурлаа.