Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп анх удаа Путиныг нэрээр нь дуудаж шүүмжиллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөсөө хойш анх удаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг нэрээр нь дуудаж, шүүмжилсэн мэдэгдэл хийлээ.

Тэрээр саяхан Путинд ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь баяр хүргэж, түүнийг хүндэтгэж явдгаа өнөөдрийг хүртэл нуудаггүй байсан юм.

Бямба гарагт Сирийн нийслэлийн ойролцоох Доума дүүрэгт Ассадын дэглэм химийн зэвсэг хэрэглэснээс доод тал нь 40 хүний амь үрэгдсэн гэх мэдээлэл тараад байна.

Үүнд бухимдсан Трамп твиттер хуудсандаа “Сирид болсон утга учиргүй химийн довтолгоонд эмэгтэйчүүд, хүүхдүүд оролцсон олон хүн алагдлаа. Харгислал явагдаж байгаа хэсгийг Сирийн арми бүслэн хааж, гадаад ертөнцөөс тусгаарлаад байна. Ерөнхийлөгч Путин, Орос ба Иран улсууд зэрлэг адгуус Ассадыг дэмжиж байгаа. Үүнийхээ төлөө их үнэ төлөх ёстой” гэж бичжээ.

Хэрвээ химийн зэвсэг хэрэглэсэн нь батлагдвал Трамп Сирийн армид цохилт өгөх тушаал өгч магадгүй байна. 2017 оны дөрөвдүгээр сард мөн Ассадын дэглэм химийн зэвсэг хэрэглэсний дараа тэдэнд пуужингийн цохилт өгч байсан юм.

АНУ-ын конгрессийн гишүүд ч Сирид цохилт өгөхийг Трампаас шаардаж байна.

Тухайлбал Бүгд Найрамдах намын сенатор Жон Маккайн “Өнөөдөр Трамп Ассадыг Орос, Ираны эрх баригчидтай хамт твиттерт шүүмжиллээ. Одоо асуудлын гол нь тэр дараагийн алхамдаа шилжиж чадах уу гэдэгт байна. Өнгөрсөн онд Ассадыг химийн зэвсэг хэрэглэхэд ерөнхийлөгч шийдэмгий арга хэмжээ авсан. Тэр одоо үүнийгээ давтаж, дайны гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстойг Ассадад харуулах ёстой” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

 

Эх сурвалж: Business Insider