2018/07/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.20₮
B04
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
26°
|
16°
B47
УЛААНБААТАР
19°
|
13°
21:00
S102
21°
22:00
S44
20°
23:00
S44
20°
00:00
S44
19°
01:00
S44
19°
02:00
S102
18°
03:00
S32
18°
04:00
S32
17°
05:00
S44
17°
06:00
S44
17°
07:00
S44
18°
08:00
S44
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трамп-Кимийн уулзалтыг Улаанбаатарт хийх санал яригдаж байгааг мэдээллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 8
iKon.MN

АНУ-Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн анхны дээд хэмжээний уулзалтыг тавдугаар сарын сүүлээр зохион байгуулах тов тодроод байгаа билээ.

Тэгвэл энэхүү түүхэн уулзалтын бэлтгэл ажлын явцын талаар CNN агентлаг Бямба гарагт албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ. Уг мэдээлэлд дурдсанаар АНУ-ын тагнуулын төв газар, түүний захирал Майк Помпео уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа гэнэ.

Тэд Хойд Солонгосын талтай хэд хэдэн удаа утсаар ярьж, мөн гуравдагч орны нутаг дэвсгэрт нууц уулзалтууд зохион байгуулсан гэжээ.

Талуудын шийдэхээр хэлэлцэж байгаа гол асуудал нь одоогоор уулзалт болох газар юм байна. Хойд Солонгосын тал уулзалтыг өөрийн нийслэл Пёньянд хийхийг санал болгож байгаа гэнэ. Харин АНУ-ын тал гуравдагч, төвийг сахисан улс оронд зохион байгуулахыг илүүд үзэж, үүнд Монгол улсын нийслэл Улаанбаатарыг санал болгож байгаа тухай мэдээлжээ.

Тиймээс удахгүй уулзалт болох газраар Пёньян, Улаанбаатар хоёрын нэг тодрох бололтой.

Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байх үедээ хэн ч Хойд Солонгосын нийслэлд айлчилж байгаагүй. Харин ерөнхийлөгч асан хүмүүсээс Жимми Картер, Билл Клинтон нар нийт гурван удаа Пёньянд зочилж, одоогийн удирдагч Ким Жон Уны өвөг эцэг Ким Ил Сун, эцэг Ким Жон Ил нартай уулзаж байсан юм.

Тэд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох, баривчлагдсан иргэдээ суллуулах зорилгоор тус улсын удирдагч нартай уулзаж байжээ.

 

Эх сурвалж: CNN

 

x