Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Арабуудын киноны цангааг “Black Panther” тайлна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

35 жилийн өмнө Саудын Арабын шашны зүтгэлтнүүд тус улсын сүүлчийн кинотеатрыг хааж байсан юм.

Харин энэ сард тус улс энэхүү хуучинсаг хоригийг цуцалж, анхны кинотеатраа нээх гэж байна. Дэлхийн хамгийн том кинотеатрын сүлжээг эзэмшдэг АНУ-ын AMC Entertainment групп энэ сарын 18-ны өдөр нийслэл Рияд хотод театраа нээж, Марвелийн супер баатруудын бүтээл болох “Black Panther”-ийг үзүүлэхээр болжээ.

Уг кино нь энэ оны дэлхий дахинд хамгийн өндөр эрэлттэй байгаа бүтээл юм. Үүнээс гадна Хятадын Дальян Ванда групп ирэх таван жилийн хугацаанд Саудын Арабын арав гаруй хотод 40 орчим кинотеатр нээхээр болсон байна.

Саудын Араб нь 32 сая гаруй хүн амтай, киноны хангалттай том зах зээл юм.

Арабууд өмнө нь барууны кинонуудыг гэртээ, эсвэл гадаад орнуудад аялж явахдаа үздэг байсан. Тэгвэл одоо “кинонд явах” гэдэг соёл дахин сэргэх цаг ирж байна.

Тус улсын угсаа залгамжлах ханхүү, 32 настай Мохаммед бин Салман өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийгмийн хэд хэдэн шинэчлэлт хийхээ зарласны дотор кинотеатрын хоригийг цуцлах шийдвэр багтаж байв.

 

Эх сурвалж: Quartz