Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Гэгээн Муза" 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын хэвлэлийн бага хурал болно

ikon.mn
2018 оны 4 сарын 6
iKon.MN

Монголын архитекторуудын эвлэлийн ордонд

08:30 цагаас Хот байгуулалтын талаар салбар хэлэлцүүлэг болно. 

"Мэдээлэл технологийн үндэсний парк" ТӨҮГ-ын хурлын танхимд 

09:00 цагаас"Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах ажилтны семинар болно.

НҮБ-ын байрны хурлын танхимд

9:00 цагт ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй “Олон нийтийн суралцахуйн төв” сэдэвт семинар болно.

Барилгын хөгжлийн төвийн 5 давхарт

09:00 цагаас Нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дугаар хаалганы хэсэгт

09:00 цагт  Дэлхийн хамгийн ховор хөхтөн амьтан, устах аюулд орсон Мазаалайг хамгаалахад зориулагдсан дурсгалт хөшөөний нээлт болно. 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын хурлын зааланд

 9:30 цагаас "Гэр бүл хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан"-ийн нээлтийн арга хэмжээ болно. 

Үндсэн хуулийн цэцийн байранд

9:30 цагаас Үндсэн хуулийн цэц хуралдана. Хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

10:00 цагаас "Баялгийн засаглал" хөгжлийн чуулган эхэлнэ. 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбатад хууль ёсны гэрчилгээ, тамга гардуулсан тухай болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гүйцэтгэх захирал, хуульчид, болон бөхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Зорчигч тээврийн нэгтгэлийн тухай ташаа мэдээлэлд хариулт өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагаас Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийнэ.

Блю скай зочид буудлын Даймонд танхимд

11:30 цагт  Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2018 арга хэмжээ болно. Энэ жил ДЭМБ-аас "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт"уриаг дэвшүүлжээ. 

Holliday Inn зочид буудалд

12:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хувийн туслах, болон зөвлөлдөх үйлчилгээ чухал байдаг. Энэ үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний төлөөллийн байгууллагуудын оролцооны талаар танилцуулах уулзалт болно.

УДЭТ-д

12:00 цагт "Гэгээн Муза" 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын хэвлэлийн бага хурал болно.

МҮЭСТО-нд

12:30 цагт Сувилагч нарын орон тоо улсын хэмжээнд дутмаг болж, цалин, нийгмийн асуудал нь хэт бага байгаа талаар тоо баримттай мэдээлэл дэлгэж, ЭМАҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. 

ЗТХЯ-ны 301 тоотод 

13:00 цагаас ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018-2019 онд хийгдэх салбарын бүтээн байгуулалтын талаар танилцуулж, замын компанийханд үүрэг чиглэл өгнө. Салбарын удирдлагууд болон бүтээн байгуулалтыг гардан хийх гадны хөрөнгө оруулалттай болон додоодын компаний удирдлагууд оролцоно. 

Спортын төв ордонд 

14:00 цагт Польш улсын Плотцк хотод аялах эрх хожих Баянзүрх дүүргийн ЕБС-уудын сурагчдын дунд болдог сагсан бөмбөгийн лигийн тэмцээний нээлт болно. 

“Блю Скай Тауэр”, 3-р давхарт

15:00-15:55 цагт Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад өндөр хурдны интернeт, вебсайт болон компьютер, тоног төхөөрөмж, судалгааны багаж хэрэгсэл гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болно.