Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Алга болсон аутизмтай хүүг хайж байна

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Төмөрбаатар овогтой Цогт 16 настай, 2018 оны 04-р сарын 02-ны оройн 19:20 цагийн үед гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Гарч явах үедээ цээжин хэсэгтээ цэнхэр куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хар гуталтай гарсан. 

Гадаад байдал, шинж тэмдэг: 165-170 см өндөртэй, хар богино халимаг үстэй, туранхай, цайвар шар царайтай, онигор нүдтэй, нүүр хүзүүний арьс хуурайшилтай, харшил тууралтын сорвитой, бөгтийж явдаг. Тус хүүхэд нь аутизмын хүрээний эмгэгтэй тул хүнтэй харьцах, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг. Энэ хүүхдийг харсан үзсэн хүн байвал доорх утсаар холбоо барьж тусална уу.

Утас: 102, 99084995, 96594995, 99599956, 96634995, 99082039

Цогт хүү автобусаар зугаалах дуртай бөгөөд гол төлөв Ханын материал-Офицеруудын ордон, Яармагийн чиглэлийн автобусанд сууж явдаг. Төв замаа дагасан шугамын автобусанд, өөр чиглэлийн автобус, зам дагасан автобусны буудлуудад түүнийг харсан хүн байвал яаралтай холбогдоно уу!