Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Болливүүдийн од хулгайн ан хийсэн хэргээр 5 жилийн хорих ял сонслоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн шүүх өнөөдөр Болливүүдийн супер од Салман Ханд 1998 онд хулгайн ан хийснийх нь төлөө таван жилийн хорих ял оноолоо.

Тэрээр тус улсын баруун Ражастан мужид кино зураг авхуулж байхдаа дархан цаазтай нэгэн төрлийн хоёр ширхэг гөрөөсийг агнасан юм.

Тухайн үед түүнтэй хамт байсан дөрвөн жүжигчинд мөн ял оноожээ. 52 настай Хан уг ялыг дээд шүүхэд давж заалдах эрхтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд тэр тодорхой хугацаагаар шоронд хоригдоно гэж хэвлэлүүд дүгнэжээ.

Алдартай жүжигчний хулгайн ангийн хэрэг дөрөв дэх удаагаа шүүхээр шийдэгдэж байгаа нь энэ юм. Өмнөх гурван тохиолдолд түүнийг буруугүй гэж дүгнэж байжээ.

Гэвч Ражастан мужийн захиргаа удаа дараа дээд шүүхэд давж заалдсанаар өнөөдөр ялж байгаа нь энэ юм.

Орон нутгийн Бишной овгийн иргэд анх жүжигчнийг шүүхэд өгсөн байна. Тус овгийнхон Салман Ханы агнасан гөрөөсийг шүтээнээ болгодог уламжлалтай ажээ.

Болливүүдийн өндөр зэрэглэлийн жүжигчин, кино одыг ялласан үйл явдал өнөөдөр Энэтхэг орныг доргиож байгаа гэнэ.

 

Эх сурвалж: BBC