Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгойгийнхон он гарсаар 106 хүний амийг аварчээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн өнөөдөр энэ оны нэгдүгээр улирлын ажлаа дүгнэлээ.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар 829 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага ирсэн байна. Үүнээс 87.9%-ийг объектын гал түймэр, 12.1%-ийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага тус тус эзэлж байгаа юм. Дээрх аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 106 иргэний амь насыг хамгаалж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Гарсан объектын гал түймрийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Объектын гал түймрийн дийлэнх буюу 42.7 хувийг ил задгай хог, хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага эзэлж байна.

Ажил дүгнэх арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон удирдах бүрэлдэхүүн оролцож, нийт бие бүрэлдэхүүнд ажлын үр дүн, сахилга хариуцлага, дэг журмыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгчээ.