2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Dreamers’ Day: Богино ээлж 12 /Short Term 12/

Б.Дөлгөөн
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг

Dreamers’ Day кино өдөрлөгийн энэ долоо хоногийн үзвэрээр өсвөр насныхан болон залуучуудын заавал үзэх кинонуудын нэг болох “Богино ээлж 12” гарах гэж байна. Киног найруулагч Дестин Дэниел Креттон 2013 онд найруулан гаргасан юм.

2013 оны арваннэгдүгээр сарын 10-нд Лейдэний ОУ-ын кино наадмын Америкийн шилдэг Инди кино төрөлд ялсан байдаг. 

Жүжигчин Бри Ларсоныг найруулагч Ленни Абрахамсон уг кинон дээрээс олж хараад, “Room” (2015) кинондоо тоглуулсан байдаг. Үүний ч ачаар тэр Оскарын шагнал хүртсэн билээ.

 

Мөн сонирхолтой түүх дэлгэхэд жүжигчин Бри Ларсон кинонд дүр бүтээхийн тулд найруулагч Дестинд кино зохиолыг уншаад бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах сайн дурын байгууллагад орж, дүрийн судалгаагаа хийсэн гэж хэлж байжээ. Мэдээж үүнд нь сэтгэл хөдөлсөн найруулагч түүнийг тоглуулсан. Гэхдээ Ларсон хүсэлт илгээсэн бүх газраасаа татгалзсан хариу авсан байж таарсан юм.

Найруулагч маань өөрөө уг кинонд зориулан дуу зохиосон байдаг бөгөөд жүжигчин Лейкэт Стэнфилд түүнийг нь нэмэн баяжуулсан байдаг.

“Богино ээлж 12” киног энэ Бямба гарагт буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 7-ны 16:00 цагт монгол хадмал орчуулгатайгаар УИД-ийн тавдугаар давхарт байрлах iCinema кинотеатрт үзэх боломжтой.

x