2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
07:00
S32
10°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
22°
13:00
S32
23°
14:00
S44
24°
15:00
S28
23°
16:00
S26
22°
17:00
S26
20°
18:00
S26
19°

Монгол-Швейцарийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав

ikon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис 2018 оны 4 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна.
 
Швейцарийн Холбооны Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжиж буй энэхүү анхны айлчлал нь Монгол, Швейцарийн найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийж, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Мөн хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурав.

Гадаад хэргийн сайд И.Кассис айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ дахь Монгол, Швейцарийн парламентын бүлгийн гишүүдтэй тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Хоёр орны хамтын ажиллагааны чухал хэсгийг бүрдүүлж буй Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагаа нь анх 2001 онд зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах зорилгоор хүмүүнлэгийн тусламжаар эхэлж, улмаар 2004 оноос хойш хөгжлийн хөтөлбөр болон өргөжиж, 2016 он хүртэл хугацаанд нийт 100 сая швейцар франкийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглалын шинэтгэл, нутгийн удирдлага, иргэний оролцоо гэсэн чиглэлүүдийг хамран амжилттай хэрэгжиж ирсэн Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны олон төслүүд манай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж байна.

Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар 2004-2016 онд нийт 100 сая швейцар франкийн төсөл хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд энэхүү тусламжийг 2018-2021 онд үргэлжлүүлэх юм.

 

Эх сурвалж: ГХЯ

x