Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

BMW сарын хураамжаар машинаа эзэмшүүлэх үйлчилгээг эхлэх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Германы автомашин үйлдвэрлэгч BMW компани өөрийн бүтээгдэхүүнийг шинэ арга замаар хүмүүст эзэмшүүлэх бизнес загварыг удахгүй нэвтрүүлэхээр болсныг Блүүмберг мэдээллээ.

“Access” нэртэй аппликэшн дээр суурилсан үйлчилгээг хамгийн түрүүнд АНУ-ын Теннеси мужийн Нэшвилл хотод эхлэх гэнэ. Дараа нь бусад зах зээлүүдэд нэвтрүүлэх эсэхээ шийдэх юм.

Уг үйлчилгээг авсан хүн сард $2,000 төлөөд X5 SUV болон 4 Series, 5 Series загварын седануудаас дуртайгаа эзэмшиж болох юм байна. Үүнд нь гибрид загварууд ч багтаж байгаа гэнэ.

Харин сард $3,700 төлбөл M4, M5, M6 зэрэг спорт загварын машинууд, X5M, X6M SUV загваруудаас авч болох ажээ.

Уг үйлчилгээнд тус компанийн хамгийн үнэтэй 7 Series загварууд багтахгүй байгаа гэнэ.

Сарын төлбөрт автомашиныг бүрэн эзэмших эрхээс гадна даатгал, засвар үйлчилгээ, түргэн тусламжийн үйлчилгээ багтаж байна.

BMW компаниас гадна Audi, Cadillac, Porsche зэрэг үйлдвэрлэгчид мөн ийм аргаар хурдан автомашинтай болох үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge