Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Кристиан Роналдо аваргуудын лигийн шинэ түүхийг бичиж, Реал Мадрид хагас шигшээд Ювентусыг хожлоо

SPS телевиз
2018 оны 4 сарын 5
SPS
Зураг зураг

Реал мадрид багийн довтлогч Кристиан Роналдод Аваргуудын лигийн нэгэн шинэ түүхийг  бичихэд ердөө 3 минут л хангалттай байлаа. Тоглолтын 3 дахь минутад Искогийн дамжуулсан хөндлөн дамжуулалтыг Жанлужи Буффоны хаалганд гоолдсноор Роналдо аваргуудын лигийн түүхэнд 10 тоглолт дараалан гоол оруулсан анхны тоглогч болсон юм.  Үүний дараагаар Тони Кроос хаалганы хөндлөвч цохиж тэргүүллээ баталгаажуулах боломжоо алдсан нь Италийн багт эхний хагасыг тэнцүү боломжийг өгсөн боловч тэд боломжоо ашиглаж чадаагүй билээ.

Тоглолтын 64 дэх минутанд  Дани Карвахалын хэтэрхий өндөрт өгсөн дамжуулалтыг Кристиан Роналду унаж татан гоолдсон нь Аваргуудын лигийн түүхэнд нэгэн чимэг болохоор үйл явдал болсон ба Ювентусын хөгжөөн дэмжигчид хүртэл түүнд алга ташин баяр хүргэсэн юм. Ювентусын хувьд байдал эсрэгээрээ байсан бөгөөд тоглолтын 66 минутанд Паул Дябала хоёр дахь шар картаа аван тоглолтыг чөлөөлж тэдний хувь хожил авах боломж бараг үлдээгүй.

Тоглолтын 72 дахь минутанд гайхамшигтай багын тоглолт үзүүлэн Марсело төгсгөлийг амжилттай дуусгаснаар Реал Мадрид эсрэг багын талбай дээр томоохон хожил байгуулж Ювентус айлын талбай дээр 3 болон түүнээс дээш онооны зөрүүтэй хожих хүндхэн даалгавартай үлдсэн билээ.

Зураг